Видео тоглоомын зах зээл хүрээгээ тэлж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Видео тоглоомын зах зээл хүрээгээ тэлж байна

Видео тоглоомын зах зээл хүрээгээ тэлж байна

АНУ-ын видео тоглоом, консол үйлдвэрлэгчдэд тун таатай үе тохиож байна. Учир нь тус улсын видео тоглоом сонирхогчид өнгөрсөн улиралд видео тоглоомд өмнөхөөсөө илүү их мөнгө зарцуулж, 10.9 тэрбум доллараар хэмжигдэж, өмнөх оныхоос 9 хувиар өссөн гэж NPD Group мэдээллээ. Энэхүү судалгааг гаргахдаа зөвхөн нэгдүгээр сараас гуравдугаар сарын тоо үзүүлэлтийг харгалзан үзсэн бөгөөд зургадугаар сарын 30-н гэхэд илүү өндөр дүнтэй тооцоо гарна хэмээн үзэж байгаа аж.

Энэхүү өндөр ашиг орлогыг коронавирусийн тархаллтай холбож тайлбарлаж байна. NPD-ийн мэдээлснээр видео тоглоом болон тоглоомын доторх нэмэлт зүйлст зарцуулсан нийт мөнгөний хэмжээ нь 10.9 тэрбум ам.долларын 9,6 тэрбум ам.долларыг эзэлж байжээ. Одоогийн байдлаар Animal Crossing: New Horizons, Call of Duty: Modern Warfare, Doom Eternal, Dragon Ball Z: Kakarot, Fortnite, Grand Theft Auto V, Minecraft, MLB The Show 20 and NBA 2K20 зэрэг видео тоглоомууд энэхүү мөнгөн дүнгийн ихэнхи орлогыг нь бүрдүүлж байна гэж NPD мэдээлжээ.

Консолын зах зээлийн хувьд Nintendо хамгийн том ялагч нь болсон бөгөөд тэдний Nintendo Switch консолын борлуулат нийтдээ 770 сая ам.долларт хүрсэн байна. Харин Xbox болон Playstation зэрэг консолуудын борлуулалт тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ЭХ СУРВАЛЖ: techcrunch.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж