Германы Бундеслиг эргэн ирж, тэргүүлэгчид ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Германы Бундеслиг эргэн ирж, тэргүүлэгчид ялалт байгууллаа

Германы Бундеслиг эргэн ирж, тэргүүлэгчид ялалт байгууллаа

Германы хөлбөмбөгийн Бундеслиг хоёр сарын дараа хоосон цэнгэлдэхтэй, хаалттай хаалганы цаана иргэн ирлээ. Тус лигийн 26-р тойргийн тоглолтууд өнгөрөгч Бямба гаригт эхэлсэн бөгөөд эргэн ирсэн эхний хоёр өдөр нийт найман тоглолт явагдаж ялагчдаа тодруулжээ.

  1. Хоффенхайм 0-3 Херта Берлин
  2. Боруссиа Дортмунд 4-0 Шальке 04
  3. РБ Лейпциг 1-1 ЭСС Фрайбург
  4. Аугсбург 1-2 Вольфсбург
  5. Дюссельдорф 0-0 Падерборн
  6. Айнтрахт Франкфурт 1-3 Боруссиа Менхенгладбах
  7. ФС Кёльн 2-2 Майнз
  8. Юнион Берлин 0-2 Байерн Мюнхен

Энэхүү тойргийн эхний онцлох тоглолтоор Боруссиа Дортмунд болон Шальке 04 багуудын тоглолт тодорч Боруссиа Дортмунд өрсөлдөгчөө талбай дээрээ бут ниргэсэн байна. Тоглолтын эхний гоолыг энэ жил Европт цахиур хагалж буй Эрлин Холанд оруулж багтаа тэргүүлэл авчирсан. Түүний дараа Португал жигүүрийн тоглогч Рафаэль Гуэррэйро 45 болон 63 дахь минутанд дараалан гоол оруулж ялалтаа бататгасан. Үүний дараа эцсийн цэгийг Торган Азард тавьж, баг нь лигтээ хоёрдугаар байранд бичигдэж байна. Торган Азард энэхүү тоглолтонд нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн бол түүний ах дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Эдэн Азард 2019-2020 оны улиралд нийтдээ нэг гоол, нэг гоолын дамжуулалт өгчээ.

Дараагийн онцлох тоглолт Айнтрахт Франкфурт болон Боруссиа Менхенгладбах багуудын хооронд болж энэ жил онцгой байгаа Боруссиа Менхенгладбах баг өрсөлдөгчийнхөө талбайгаас хожил авлаа. Тоглолтын эхний гоолыг дөнгөж эхний минутанд Алассане Плеа оруулсан бол дараа нь домогт Франц хамгаалагч Лилиан Тюрамын хүү Маркус Тюрам гоол оруулжээ. Харин багийнхаа гуравдахь гоолыг Рами Бенсабайни 73 дахь минутанд торгуулийн цохилтоос оруулсан байна. Боруссиа Менхенгладбах баг Бундеслигт гуравдугаар байранд явж байна. Хожигдох нь тодорхой болсон Айнтрахт Франкфурт багаас нэр төрийн ганц гоолыг нь Португал довтлогч Андре Силва оруулжээ. Өнгөрсөн жил гайхалтай тоглолтыг үзүүлж байсан Айнтрахт гол довтлогч Лука Йовичийг Реал Мадрид баг руу явуулснаас хойш амжилт нь уруудаж байна.

Сүүлийн онцлох тоглолт сүүлийн жилүүдийн босоо аварга Байерн Мюнхен багтай холбогдож байна. Ялангуяа тус багийн Польш довтлогч Роберт Левандовскитай. Супер гоолын машин Лева энэхүү тоглолтонд нэг оруулснаар сүүлийн таван улирал дараалан 40+ гоол оруулжээ. Түүнээс гадна Франц хамгаалагч Бенжамин Павард нэг оруулан баг нь лигийг итгэл төгс тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж