Нобелийн шагналтнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.13-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтнууд тодорлоо

Арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо Нобелийн шагнал гардуулах ёслол болсон юм. Уламжлалын дагуу шагналтнуудад диплом, алтан медалийг Шведийн хаан Карл XVI Густав гардууллаа.

 

2015 оны Нобелийн шагнал гардуулах ёслол

 

Шведийн ван Карл XVI Густав Нобелийн уран зохиолын шагналтан Белорусийн зохиолч Светлана Алексиевчид шагналыг нь гардуулж байгаа нь.

 

Албан ёсоор шагналыг гардан авсны дараа Нобельтнуудыг  хааны гэр бүлийнхэн дагуулан хүндэтгэлийн зоогт  урин оруулав.

 

Арга хэмжээн дээр Бернадотын овгийнхны эмэгтэйчүүдийн  дресс-код white tie олны анхаарлыг татлаа. Хатан хаан Сильвия, титэм залгамжлагч гүнж Виктория, гүнж Мадлен, гүнж София бүгд титмээр гоёсон нь жинхэнэ эрхэмсэг харагдаж байлаа.

 

Титмийн гүнж, жирэмсэн Виктория гялалзсан коннаутын тиара өмсөөд Нобелийн химийн шагналтан  Артур МакДональдыг (Канад) дагалдан явж байгаа нь

 

Гүнж София ба Нобелийн физикийн шагналтан Такааки Казита (Япон)

 

Химийн Нобелийн шагналтан Пол Модрич (АНУ) гурван гүжийн бага Мадлены хамт

 

Хатан хаан Сильвия ба Шведийн молкулын биологич Карл-Генрих Хельдин

 

Хатан хаан Сильвия ёслолын  ажиллагаанд зориулан есөн шүдэт, 500 очир алмазан шигтгээтэй титэм толгойдоо өмсжээ.

 

Шведийн хатан хаан Сильвия

 

Жонон Карл Филипп түүний жирэмсэн эхнэр Вермландын герцогийн ахайтан София

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж