Оросын эмнэлэгт гал гарч 21 хүн амь үрэгджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оросын эмнэлэгт гал гарч 21 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.13-нд нийтлэгдсэн

Оросын эмнэлэгт гал гарч 21 хүн амь үрэгджээ

 

ОХУ-ын Воронеж хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт гал гарснаас 21 хүн амь үрэгджээ. Галын улмаас эмнэлгийн модон барилга бүрэн шатсан бөгөөд 20 гаруй хүн гэмтэж түлэгдсэн байна. Галын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

 

Зөвлөлтийн үеийн насжилттай олон барилгад гал гарах тохиолдол нэмэгджээ. Өмнө нь 2013 оны есдүгээр сард Оросын баруун хойд хэсгийн хотод сэтгэцийн эрүүл мэндийн өөр нэг эмнэлэгт гал гарснаас 37 хүн амь үрэгдсэн байв.

 

Түүнчлэн 2009 онд Пермь хотын шөнийн клубт гал гарснаас 156 хүн амь үрэгдсэн бөгөөд энэ нь Оросын орчин үеийн түүхэнд гарсан хамгийн эмгэнэлт осол болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-13 202.55.191.76

ум ма ни бад ми хум

зочин 2015-12-13 103.57.92.133

Галзуучууд нь гал тавьцан байхөө. Манайд галзуучууд өмнөхөөс олон болсон гэсэн. Болгоомжтой байхад илүүдэхгүй л байх

Зочин 2015-12-13 103.26.193.35

Захиалгаар Оросын мафи шатаасан байж магадгүй

Зочин 2015-12-13 43.242.243.2

Orosuud galzuuchuudaa shataaj ustgaj baigaa yum baina. Ravdan galzuu shataagdah vii dee

Зочин 2015-12-13 202.9.40.106

Yostoi

Зочин 2015-12-13 66.249.84.215

Ер нь яачихсан орон гэхээр дандаа ингэж байнга осол гардаг байнаа?