"Дотоодын эрсдэлээ тооцож иргэдээ татаж авах ёстой" | News.MN

"Дотоодын эрсдэлээ тооцож иргэдээ татаж авах ёстой"

"Дотоодын эрсдэлээ тооцож иргэдээ татаж авах ёстой"

"Дотоодын эрсдэлээ тооцож иргэдээ татаж авах ёстой"

Тавхан сарын өмнө коронавирусийн халдварын  талаар хэн ч мэдэхгүй байв. БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн 2019 оны сүүлээр шинэ  коронавирусийн халдвар илэрч, дэлхийд албан ёсоор зарласан нь 2020 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр байсан юм. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 126 улсад бүртгэгдэж нийт дөрвөн сая 716 мянган хүн өвчилснөөс 312 мянган хүн нас барж, нэг сая 810 хүн  эдгэрчээ. Коронавирусийн халдвар  нь дэлхийн  хүмүүсийг ажлын байрнаас нь , хүүхдүүдийг сургуулиас нь, хүмүүсийг найз нөхдөөс нь хөндийрүүлж эмнэлэгүүдийг дүүргэж олон нийтийн газруудыг хоосолсон  гэхэд буруудахгүй.

Монгол Улсын хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн баяр дөнгөж өнгөрөхтэй зэрэгцээд  түгшүүр зарласан нь коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн явдал. Дэлхийн зуу гаруй оронд тархсан шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Францын иргэнээс илэрсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсд бүртгэгдсэн 136 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд.

Тодруулбал,

  • Улсын Онцгой комиссын /УОК/ шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 11-ны өдөр ОХУ-аас 280 орчим оюутан болон иргэдийг Алтанбулаг боомтоор татан авсан. Эдгээрээс эрсдэлтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан 32 оюутны 21-ээс нь коронавирусийн халдвар илэрсэн.
  • Тавдугаар сарын 14-нд Улаан-Үд орчмоос 220 оюутан, тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос  200  орчим оюутан болон иргэдийг Алтанбулаг боомтоор татаж авсан. Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдийн  57-оос нь халдвар илрээд байна.

Цаашид ч ОХУ-д байгаа 1000 гаруй оюутныг шат дараатай  татан авах асуудал  яригдаж буй. Учир нь тавдугаар сарын 12-оос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байгааг Гадаад харилцааны  яамнаас онцолсон.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн 30 гаруй орон руу 13 удаагийн нислэг үйлдэж 8744 иргэнээ эх орондоо авчирчээ. Хамгийн анхны нислэгээр буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа авчирч байв. Үүнээс хойш Сөүл, Токио, Берлин-Москва, Франкурт, Истанбул чиглэлд 11 удаагийн нислэг үйлдсэн байдаг. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30-нд транзит нислэгээр Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байсан   273 иргэнийг эх орондоо татан авсан бол тавдугаар сарын 3-нд  Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 иргэн монголдоо ирсэн.

Улмаар тавдугаар сарын 14-нд  Туркийн Истанбул  хотоос  179 иргэнээ татаж авсан бол өнөөдөр /2020.05.18/ тусгай үүргийн онгоц Энэтхэг рүү ниссэн. Онгоц өнөөдөр Улаанбаатарт газардах юм.

Гэсэн ч тусгаарлах байр, эмч нарын нөөц бололцоо гээд олон асуудал урган гарч байна.  Тусгаарлах байрны нөөц боломж нь хязгаарлагдмал, хүрэлцэхгүй шахам ийм нөхцөлд муугаар бодоход халдварыг дотроосоо алдах ч аюултай.  Тухайлбал, зөвхөн тусгаарлах байрны асуудал ч биш цаг наргүй ажиллаж буй эмч нарын ачаалал ч дийлдэхгүйд хүрч, халдвар “зөөвөрлөгдөн” орж ирэх магадал ихэснэ.

Эрүүл мэндийн салбар нь тааруу, хөгжиж амжаагүй манай улсын хувьд халдварыг тогтоон барих гэж эмч мэргэжилтнүүд нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад гаднаас иргэдээ татан авсаар байвал муугаар ярихад нэг өдөр халдварыг алдах ч эрсдэлтэй.

Гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу.

Тэгвэл цаашид тусгай үүргийн нислэг үйлдсээр байвал тусгаарлах байрны хүрэлцээний асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад:

-Засгийн газар, Улсын онцгой комисс өөрсдийн нөөц боломжид тулгуурлан гадаадаас иргэдээ татан авч байгаа. Эрүүл мэндийн байгууллага үүргээ л биелүүлж ажиллаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг өмнө нь хүлээн авч байсан журмаар л хил нэвтрүүлж, тусгаарлана. Тусгаарлах байрны хүртээмжийн асуудлыг зохицуулсан учраас л гадаад дахь иргэдээ татан авч байгаа. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд иргэдээ татан авах ажлыг зохион байгуулдаг. Улсын онцгой комисс Эрүүл мэндийн байгууллагатай уялдаа холбоотой ажилладаг. ОХУ-аас ирсэн оюутнуудыг халдвар “зөөвөрлөх” өндөр эрсдэлтэй байгааг тооцоолсон. Тэд  Монгол Улсын иргэн учраас бид хүлээн авна, эмчилнэ. Өвчтэй байвал оношилно. Хавьтал болсон тохиолдол тусгаарлаж, хяналтаа тавина.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-18 66.181.179.123

Эмч нар, онцгойгиинхон гээд цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсээ сайн анхаарах хэрэгтэй. Эд маань ядарч байгаа шүү. Сарангэрэл сайд чадлаараа л ажиллаж байна. Дэмждэггүй юм гэхэд дуугүй байж болдоггүй юм уу.

Avatar

Баярт мэдээ 2020-05-18 73.92.12.67

АНУ- ын Moderno Ink компаний бүтээсэн вакциныг хүн дээр туршсан анхны үзүүлэлтүүд маш найдлага төрүүлсэн үр дүн үзүүлэв. Эрүүл хүмүүст тарьсан вакцин нь тэдний цусанд яг коронагаар өвдөөд эдгэсэн хүмүүсийн биед илэрсэн эсрэг биетүүдийг үүсгэсэн байна. Харин эсрэг биетийн хэмжээ нь тарьсан вакцины дозоос шууд хамаарч байсан ба,хамгийн эрдэмтдийг баярлуулж байгаа нь энэ вакцин хүний биед сөрөг нөлөө үзүүлээгүй явдал аж. Энэ мэдээний дараа мерикийн зах зээлийн индексүүд дээшээ суга явав !!!!!

Avatar

Зочин 2020-05-18 202.55.191.130

Сарангэрэл авгайг шагнаж зогсохоор ид тулаанд орж байгаа эмч, сувилагч нараа хүндэтгэж шагнаач хангалттай цалин өг,
Д. Нямхүүг харин энэ авгайн оронд гавъяат болго!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-05-18 139.5.217.165

Оросын Корона Монголыг сүйрүүлэхнээ

Avatar

Зочин 2020-05-18 202.55.191.130

Оросууд Коронагаар чимээгүй дайн хийчихлээ. Дээр үед гамингууд Монголчуудыг яаж цөлмөж түйвээж байлаа яг тэр шиг болгох вий

Avatar

zochin 2020-05-18 112.159.75.30

Мэргэжлийн хүмүүс нь тооцооллоо зөв хийгээд нөөц бололцоогоо дайчлан хүмүүсээ боломжоороо татаж авсан нь дээр байхаа. Бусад хүмүүс мэдэх мэдэхгүй юманд орж элдэв юм ярьж байхаар урам хайрласан нь дээр шүү.

Avatar

Зочин 2020-05-18 94.205.47.97

Мал минь битгий ийм юм бичиж бай.

Avatar

Зочин 2020-05-18 203.91.115.53

Орост сурахаа эртхэн болиод ирэхгүй яав даа. Орос шиг улсаас сурах зүйл бараг байхгүй. 1 сард монголд сургууль зогсож, хөл хорио эхлэх үед оросыг орхиод ирэх ёстой байсан юм.

Avatar

Зочин 2020-05-18 202.131.227.106

ЭХНИЙ ХҮМҮҮСЭЭ ГАРГАЖ БАЙЖ АВСАН НЬ ДЭЭР БАЙХАА ДОТООДДОО АЛДВАЛ МАНАЙХ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БОЛНО ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-18 46.65.158.229

har amia bodson bon duugui l baih baisan bailgui de

Avatar

Оюун. 2020-05-18 66.181.189.236

ОДОО ТҮР ЗАВСАРЛАА .ДОТООДДОО АЛДЧИХВАЛ ХЭЦҮҮ
ОДОО БОЛЛОО .ХЭСЭГТЭЭ .

Avatar

Зочин 2020-05-18 202.126.88.180

Mongol uls tsuun hun amtai. 3 sae, oros 140 sae, amerik 340 sae, enetheg 1,200,000,000 sae, uuniig tootsoolj bgaa hun bn uu taminee

Avatar

Зочин 2020-05-18 66.181.161.1

бурам гэж мал юугаа хуцаад байгаан тооцоогүй оруулж ирнэ гэж ямар юм байдгийн хурдан боломжоороо хүмүүсээ татаж авах нь зөв

Avatar

Irgen 2020-05-18 122.201.24.136

Emneleg emch manaid yamar bgaa bilee. Huleej heregtei shdee heden hunees bolj buten uls ayul nuur level Yana. Tegj yarival ih yumnii tuluu baga zolios garah uy bn.

Avatar

б 2020-05-18 103.229.122.69

Өвчин ийм ихээр нь импортлохоо больчихоочээ. Ялангуяа Оросоос. Чадлынхаа хэрээр авч ирэх хэрэгтэй ш дээ. Эсхүл тэнд нь шинжилгээнд хамруулаад, эрүүлийг нь авч ирээчээ. Дотоодод өвчин гараагүй байхад наад ХӨСҮТ-ийн 250 ор нь одоо дүүрчихлээ ш дээ. Дотооддоо дэгдвэл манайхан дийлэхгүй ш дээ. Сэтгүүлч ЭМ сайддаа хэчнээн өргөмжлөл өгөөд ч ямар ч нэмэргүй ш дээ

Avatar

Зочин 2020-05-18 66.181.161.1

хар амиа бодсон п***а юу чи

Avatar

Зочин 2020-05-18 202.55.191.130

х** чи муу, чиний тэнэмэл гахай харь оронд байгаад л ингэж хуцаж байгаа биз

Avatar

иргэн 2020-05-18 202.21.104.2

Оросоос авахаа л больчих. Бусад орнуудаас , ялангуяа халдварын дэгдэлтгүй өртөг өндөртэй капиталист оронд гацсан иргэдээ бол тэргүүн ээлжинд авчрах нь зөв өө. Учир нь, 1/ тэд эрүүл, өөрсдийгөө хамгаалж байгаа 2/ тэнд ажилгүй, орлогогүй бол амьдрах аргагүй, капиталсист нийгэм. Орос ядаж ойрхон хил залгаа юм даа. Гэхдээ юу ч боллоо гэсэн Монгол улс монгол иргэдийнхээ төлөө ажиллах, тодорхой хэмжээнд эрсдэл хүлээх, зохицуулах үүрэгтэй. Өвчин туслаа гээд гэр бүлийн хүмүүсээ хаядаггүй бз д

Avatar

Зочин 2020-05-18 66.181.184.128

Оросууд үг хэлэхгүй бн, бүдүүлэг улс, Оросоос нэхэх хэрэгтэй, нөгөө орос ахтай эрлийзүүл яаяан бэ

Avatar

Зочин 2020-05-18 202.21.107.112

Ажлаа мэдээд хийж байгаа улсууд мэдэж байгаа биз. Харин хяналтанд орж байгаа хүмүүс нь төлбөр тооцоогоо сайн хийж эмнэлэгийн санхүүжилтэд эдийн засгийн хүндрэл үзүүлэхгүй байхыг бодоорой.

Avatar

emee 2020-05-18 184.64.174.182

kogda ona konchistsya

Avatar

Зочин 2020-05-18 202.131.245.243

Никогда

Avatar

Зочин 2020-05-18 122.201.19.99

Tur zasag eruul mendiin salbariin huchin chadlaa harj baij gadnaas avchiraach ee. Eruul mendiin salbar chini achaallaa diilehgyi bna. Bas neg zuil ni gadnaas irsen humuusdee hamag anhaarlaa handuulaad baih yum tend ajillaj baigaa emch suvilagch asragch zolooch nariig sain hayanahgyi bol tedneesee aldah vee dee.

Avatar

Зочин 2020-05-18 103.229.122.41

Uuruu uursdiiguu degeedehee hezee bolih ve.

Avatar

иргэн 2020-05-18 202.179.27.2

манай ЗГ УОК ЭМЯ харин ч Сайн ажиллаж байгаа шүү , Дотоод доо Цар тахалгүй байхад Гаднаас Халдвар тээж Улс орон Ард иргэд Ар гэр аав ээж ах дүү нартай Эрсдэл тээж ирж байгаа нь Та нар Өөрсөд өө, ирсэн хойноо бөөн хэл ам Тусгаарлах байр сав хоол ундаа голж эмч рүү шидэх, Архидан согтуурах хоорондоо хэрэлдэж зодолдож Төлбөр тооцоогоо хийхгүй унжих гээд Асуудал үүсгээд байгаа шүү дээ,

Avatar

Зочин 2020-05-18 211.36.132.81

Тэр эрүүл мэндийн сайд хийгээд байгаа Саран хэн ч билээ дээ, баахан гуншин өргөмжлөл аваад л байх юм. Яасан ч цоллуулах дуртай юм бэ дээ. Ийм цаасан малгай өмсүүлдэгийг болиулмаар юм. Өвчин далимдуулж нэр хүндээ өргөх гээд бас шоу хийчих юмаа. Энэ сайд нь эрүүл мэндийн салбар гэж байхгүй болчихоод байгааг жаахан ч гэсэн ойлгоод тэр баахан үргүй зарцуулагдах гээд байгаа төсөвийн мөнгөнөөс хэдэн төгрөг салбарлуугаа нэмээд татуулж болдоггүй юм байхдаа. Хөгийн авгай!

Avatar

Зочин 2020-05-18 211.36.132.81

Тэгээд яг юу гэх гэж энэ нийтлэлийг тавьсаныг ойлгосонгүй, гарчиг нэг утга илэрхийлээд, дотор нь байгаа асуулга нь 2 өөр утгатай байх юм. Ер нь нэгэнт иргэдээ авах учираас хурдан байх тусмаа л дараа дараагийн эрсдлийг бууруулж чадна. Ер нь гадны хүмүүс авалгүй өөрсдийн иргэдийг чөлөөтэй оруулж байх байсан юм. Ингээд урсгал зогсоож төр засаг өөрсөд дээрээ ачаалал авах ямар хэрэг байна? Эрүүл мэндийн салбар гэж манайд алга болж, хэдэн зоригтой хүмүүс л ажиллаж байна даа. Эмч нараа өрөвдчлөө.

Avatar

Зочин 2020-05-18 192.82.77.218

Зөв дэмжиж байна. Иргэд эх орондоо ирэлгүй яахав. Харин монголчуудад эрсдэл үүсэлгүй ажлыг явуулах ёстой. Алдчихвал үүсэх эрсдэлээ маш сайн тооцож явуулах хэрэгтэй. Алдвал бид барьж чадахгүй. Одоогоор тусгаарлах байрнаас алдах эрсдэл их байна. Ажиллаж байгаа хүмүүсийн үүрэг хариуцлагыг илүү өндөржүүлэх хэрэгтэй байна. Цагдаагийн хүчийг нэмэгдүүлж ажлуул. Түрүүнийхээ Хэлсэн дээ гээд зогсож байж болохгүй. УОК үхрийн сүүлэн дээр хутгаа хугалж болохгүй. Яарч огт болохгүй. Алдвал дийлэхгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж