Тагнуулын хурандаа нарт холбогдох хэрэг замхрав уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.18-нд нийтлэгдсэн

Тагнуулын хурандаа нарт холбогдох хэрэг замхрав уу?

Тагнуулын хурандаа нарт холбогдох хэрэг замхрав уу?
OLYMPUS DIGITAL CAMERA

Хууль сахиулах, хяналт тавих байгууллагынхан хуулиа зөрчих явдал гарсаар байна. Улс даяар онц дэглэм тогтоож, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан байтал хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ эрүүл мэндэд халдсан ноцтой хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй юм. Гэвч тагнуулын хурандаа нарт холбогдох хэрэг шүүхэд шилжсэн эсэх талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй, эрх мэдэл бүхий зарим албан тушаалтан энэ хэргийн талаар мэдээлэхээс татгалзсаар байна.

Хурандаа нарт холбогдох дээрх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй, өөрөөр хэлбэл тухайн өдрийн хоногийн мэдээнд байхгүй байсан нь олны анхаарлыг татсан. Энэ хэрэг замхарч болзошгүй талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь цагдаа, хууль хяналтын байгууллагаас энэ хэргийн талаар ихэд нууцалж, прокурорын байгууллага “дарамтад” орсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байна хэмээн  хардаж буйгаа ч эх сурвалжууд өгүүлж байна.

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Дарга, цэрэг хэнбугай ч байсан хуульд харш үйлдэл хийсэн бол хариуцлагаа хүлээх учиртай. Өнөөдрийн байдлаар энэ хэргийн талаар тагнуулын байгууллагаас мэдээлэл өгөх хүн олдохгүй байна. Магадгүй нэг хэсэг өндрөө авсан энэ хэргийг мартагнуулж байгаад “хав дарах” санаархал хэн нэгэнд байгааг үгүйсгэх аргагүй юм.

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс хэрэг шалгалтын явцын талаар тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Прокурорын шатанд шалгалт үргэлжилж байна” гэсэн товч хариулт өгөв.

Хэргийг сануулахад, Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Давааням, хурандаа Ж.Төгс-Очир нар өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар бусадтай архидан согтуурсан бичлэг ил болсон. Энэ үеэр хурандаа Д.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Г.Ганбаатарт агсам тавьж, улмаар ууж байсан шар айрагныхаа аягаар түүний толгойн тус газарт нь цохисны улмаас хохирогч хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Энкодо Булл”-ын VIP өрөөнд энэ хэрэг гарсны дараа Тагнуулын ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан “Дээрх хэрэгт холбогдуулан дотоод шалгалт хийж байна. Хурандаа нарт холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Дотоод шалгалтын дараа хурандаа нарыг ажлаас нь чөлөөлөх, сахилгын шийтгэл оноох, эсвэл албан тушаал буурах эсэх асуудлыг шийднэ” хэмээн мэдээлж байв.

Ер нь хууль сахиулах, хяналт тавих байгууллагынхны холбогдсон хэрэг замхарсан тохиолдол цөөнгүй гэдэг. Хурандаа нарын танхайрсан хэрэг хуулийн дагуу шийдэгдэхээс түүний үнэн эсэх харагдах биз ээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж