Израйл улсад суугаа Хятадын Элчин сайд гэртээ нас барсан байжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

Израйл улсад суугаа Хятадын Элчин сайд гэртээ нас барсан байжээ

Израйл улсад суугаа Хятадын Элчин сайд гэртээ нас барсан байжээ

БНХАУ-аас Израйлд суух Элчин сайд Ду Уэй оршин сууж байсан Тел Авив дахь гэртээ нас барсан байхыг олсон хэмээн Израйлын албаны эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн хэлснээр цагдаа нар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч хэргийн газраас олдсон зүйлсээс үзвэл Элчин сайд агсны үхлийн шалтгаан бараг тодорхой аж.

Ноён Ду 57 настай байсан бөгөөд өмнө нь Украйнд ажиллаж байгаад хоёрдугаар сараас Израйлд суух Элчин сайдаар сонгогдон ажиллаж эхэлжээ. Элчин сайд агсны эхнэр, хүү хоёр хараахан Израйлд ирж амжаагүй байсан гэнэ. Тэрбээр Тел Авивын Херзилиа гэх жижиг хотод оршин сууж байжээ.

Израйлын цагдаагийн газрын төлөөлөгч “Шалгалтын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Мөн нутгийн Channel 12 телевизээр нэрээ нууцалсан эрүүл мэндийн мэргэжилтэн ноён Ду унтаж байхдаа нас барсан хэмээн дүгнэсэн хэмээн мэдээлжээ.

Элчин сайд Ду агсан Израйлд хоёрдугаар сарын 15-нд ирээд хоёр долоо хоног тусгаарлалтад байжээ. Тэрбээр Израйлын Макор Ришон сонинд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Түүхээс үзэхэд тахал тараагчдыг нэг биш удаа хорон санаатан хэмээн үзэж, шийтгэж байсан байна. Өвчин бол нийт хүн төрөлхтний дайсан. Тиймээс бид бүхэн хамтдаа тэмцэх хэрэгтэй” хэмээн ярилцлага өгч байжээ.

Мөн өнгөрсөн  долоо хоногт Израйл дахь Хятадын Элчин сайдын яам АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн "Хятад цар тахалд буруутай" хэмээсний эсрэг байр сууриа хүчтэй илэрхийлж байжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж