СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ

СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу өнөөдөр /2020.05.17/ 09.00 цагаас эхэллээ. Одоогийн байдлаар, баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 бие даан нэрээ дэвшүүлэгч ирснээс баримт бичгийн бүрдэл хангасан 13 хүний баримт бичгийг хүлээн аваад байна.

Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/15 дугаар захирамжаар байгуулагдсан сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хуулийн хугацаанд буюу 2020 оны тавдугаар сарын 21-ний өдрийг дуустал  хүлээн авна. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан нэр дэвшигчдийн ирүүлсэн  баримт бичиг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгаж, дүнг Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж