Жүжигчин С.Болормаа Боловсролын тэргүүний ажилтан болжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

Жүжигчин С.Болормаа Боловсролын тэргүүний ажилтан болжээ

Жүжигчин С.Болормаа Боловсролын тэргүүний ажилтан болжээ

СУИС-ийн багш, жүжигчин С.Болормаа Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Үзэгчид түүнийг “Содура” уран сайхны киноны удганы дүрээр сайн мэдэх биз.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, С.Сугар агсны үйл хэргийг үргэлжлүүлж яваа түүнийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэний төрсөн эгч гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ээж маань тайзан дээр бүжиглэж байхад хэвлийд нь би байсан гэж хэлдэг юм. Тэгээд бодоход би их эртнээс урлагийн хэмнэлд автаж эхэлсэн байгаа юм. Багаасааа театрын ертөнцөд амьдарч түүнийг гайхаж, хайрлаж өссөн учраас жүжигчний мэргэжилд дурласан байх. Намайг жүжигчин болно гэхэд аав минь огт зөвшөөрдөггүй байсан. Маш хүнд хэцүү мэргэжил гэж намайг хайрласандаа л тэр. Харин ээжийнхээ дэмжлэгээр хүссэн мэргэжлээ сонгосон.

Одоо шавь нарын маань тоо улам нэмэгдсээр байна. Багшийгаа баярлуулж олон газар мэргэжлээрээ ажилlацгааж байгаа. Хүмүүст, шавь нартаа ч хэлдэг нэг зүйл бий. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн үзэл баримтлалтай байх ёстой. Хамгийн гол нь үнэн байх хэрэгтэй. Мөн аливаа нэг зүйлд эмзэглэж хандаасай гэж хүсдэг. Тэгж өөрийгөө өөрчилж, хөгжүүлж, шинэчилж байвал уран бүтээлийн чанар сайжирна гэж боддог” хэмээн ярьсан удаатай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж