Аялагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

Аялагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ

Аялагч Г.Ганхүү Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ

“Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч, шүүгч гээд олон ажил алба хашиж явсан нийгмийн идэвхтэй нэгэн. Аялагч Г.Ганхүү энэ удаа 2020 оны УИХ-ын сонгуульд “Зөв Хүн – Электорат" эвсэлээс Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болжээ.

"Зөв хүн электорат эвсэл" буюу Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намууд 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ өчигдөр /2020.05.16/ зарласан. Тэрбээр энэ үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа “Миний хувьд жаахан зохимжгүй хувцас өмсч ирсэндээ хүлцэл өчье. Гадуур ажилтай явж байгаад хувцсаа сольж амжсангүй. Одоогоос хоёр жил гаруйн өмнө “Электорат” хэмээх хөдөлгөөн байгуулагдсан. Энэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан хүний нэг нь би. Энэ хөдөлгөөн орон даяар зөв хүний эрэлд гарсан. Нийт 2000 гаруй нэр цугларснаас өнөөдөр 76 хүний нэрээ дэвшүүлж байна. Би хамгийн ахмад нь байх. Энэ сайхан залуучуудтайгаа мөр зэрэгцэн, нэг эвсэлээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нь нэр төрийн хэрэг” хэмээн хэлсэн юм.

Аялна, улстөржинө, хамтлагт дуулна, компанийн захирлын алба хашина, ууланд авирна, усанд шумбана гээд төрөл бүрийн авьяастай тэрбээр төрж өссөн дүүрэгтээ нэр дэвшиж байгаагаа мэдэгдлээ. Элдэвтэй Г.Ганхүү хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Би газрын зураг тавьж байгаад тэмдэглэл хийж үзсэн л дээ. Гэтэл 106 орон байсан шүү. Яг үнэндээ би өөрөө ч итгээгүй. Үүнээс Бутан хамгийн гайхалтай нь байсан. Үнэхээр сайхан гэгээлэг хүмүүстэй. Харин Словакт явж байхдаа машинаасаа бүх ачаагаа алдчихаж билээ. Энэ нь миний аяллын хамгийн сонин тохиол болсон доо. Миний хувьд залуустаа хоёр орноор очоод үзээсэй гэж зөвлөмөөр байдаг. Японд болон Энэтхэгт очих хэрэгтэй. Японд очсоноор хариуцлага, хүндлэл, цаг барих хичнээн чухал вэ гэдгийг мэдэх болно. Харин Энэтхэг юм уу Бангладешт очвол Монголд төрсөндөө баярлана гэдэгт итгэлтэй байна" гэж ярьсан байдаг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ТэнэглэлТэнэглэл
30
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж