Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурчээ

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурга шуурчээ

Дорноговь аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 1-2 км газарт үзэгдэх орчин муудсан байна. Тус аймгийн бүс нутагт тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө салхи секундэд 20-24 метр хүрч ширүүсчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй гэдгийг аймгийн Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдлын талаар аймгийн Цаг уур орчны Урьдчилан мэдээлэх хэлтсээс тодруулахад “Өнөөдрийн байдлаар аймгийн нийт нутгаар секундэд 10-18 метр хүрч, салхилж байна. өнгөрөгч баасан гариг буюу тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө салхи секундэд 20-24 метр хүрч ширүүссэн. Энэ үеэр 1-2 км газарт үзэгдэх орчин муудаж, харагдахгүй байсан” гэдгийг хэллээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэдгийг анхааруулсан. Мөн энэ сарын 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Өнөөдөр нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь сонсож, хөдөө, орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж