Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц хоёр удаа нисэх үү? | News.MN

Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц хоёр удаа нисэх үү?

Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц хоёр удаа нисэх үү?

Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц хоёр удаа нисэх үү?

Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар тавдугаар сарын 18-ны өдөр тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдэх гэж байгаа талаар Улсын Онцгой Комисс/УОК/-ын Шуурхай штабаас мэдээлсэн. Энэтхэг улс хол учраас тусгай үүргийн онгоц тавдугаар сарын 19-нд буцаж ирнэ гэдгийг хэлж байв. Харин тус улсад шавилан сууж буй лам нар тавдугаар сарын 18, 30-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авах гэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн юм.

Ингэхдээ тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн онгоцоор хүндэтгэх шалтгаантай иргэдээ татан авах бол 30-ны нислэгээр тэнд шавилан суудаг ламхай нарыг авч ирэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  “Энэтхэг улс дахь Элчин сайдын яаман дээр иргэдийн нэрсийг баталгаажуулах ажил хийж байна. Энэтхэг улсын хувьд халдварын тархалт газрын онцлогоосоо  шалтгаалан янз бүр байна. Тус улс нь тавдугаар сарын 17 хүртэл дотоодын муж хоорондын хөл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Тавдугаар сарын 18-нд нислэг хийх  өдрийг товлосон нь тус улсын дотоод  зохицуулалттай холбоотой. Энэтхэгийн Дели хот бол олон улсын нислэг тогтмол үйлддэг хот .Тэгэхээр эхний ээлжинд нислэгийн зөвшөөрөл авах талаасаа илүү хялбар байсан учраас зөвшөөрөл нь ойрын хугацаанд гарна.

Харин ламхай нарын хувьд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар  шавилан суудаг. Эдгээр иргэдийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж  Дели хотод авчрах нь  өөрөө эрсдэлтэй байгаа юм.

Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзээд шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах ямар хотуудад нислэг хийж болох вэ гэдгийг судалж байна. Учир нь  ойр байрлах хотууд нь олон улсын нислэг үйлдэгддэггүй учраас нислэгийн зөвшөөрөл авахад хүндхэн байна. Нислэгийн зөвшөөрөл гараагүй учраас хэзээ авах талаар баттай хариулт хэлж чадахгүй” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-17 64.119.16.206

portula baabar esreg mashin uildberlesen baina toyota corporation toyota fortune jeep. jolooni kurd yabad portula hilseer ajilasa hoogdson humuus zaluus ajilda ory bolno shu.

Avatar

Зочин 2020-05-17 64.119.16.206

reket portula baabr esreg meduuleg uguud hohirson humuusd GOK deer dahin reketluulsen deeremduulsen humuus handana uu.

Avatar

Зочин 2020-05-17 64.119.20.243

LAM BJ BUTSAJ IRJ YAH GED BGAN TUMEN AMITNII TUSIN TULD BUYAN UILDEEL TENDEE OVCHTEI ZOVLONTOI HUMUUST TUSLAAD NIRVAAN DUREE OLNO BIZ.

Avatar

400 suudaltai ongots gui 2020-05-17 202.9.46.91

Enethegees tom ongots guigaachee, jijgeer 2 nissenees neg tom ongots guigaad uursdiin jijgeer neg shurhiihee iluu olon hun avna biz

Avatar

Зочин 2020-05-17 66.181.177.110

Erthen hiliin talaar medeelel gargaj hilee neeh uu esul neehgui yu gdegee shiideed ard tumendee medeelel l dee. Tsagiin tulgaad shiidverleh yum. Yum gedeg chin hugatsaatai tuluvluguutei, ersdelig tootsoolj baih yostoi! Odoo songuuli geed buur ene asuudal zamhrah bhda, iim tsar tahaltai uyed songuuli yavuuldag yasan ih mungu ve!

Avatar

Зочин 2020-05-17 185.220.101.201

Хамгийн сүүлд авч ирэх ёстой хүмүүс бол лам нар Монголын төрийг лам нар удирдаад байдаг болж таарч байна уу.

Avatar

zochin 2020-05-17 173.176.63.13

Odoo l irgedee bodoj bna… Sain bna shuu …Ingej erkh oron ch ard tumnee boddog ONTGIO, ERUUL MENDiin YAM, Ter zasagtaa bayarlalaa.
Хүнэлэг энэрэнгүй байх ёстой

Avatar

Zochin 2020-05-17 202.126.89.135

Tegej ersdeld oruulan avchrah shaardlaggui shuu dee,amar taivan bgaa l bol tendee l bj bsan ni deer shuu dee,baahan damjuulah bol mash ikh ayultai

Avatar

Зочин 2020-05-17 66.181.161.62

Enethegt uvchin gaigui bol gyals avah ni zuv bh. Achaallaa tootsohod eruul olon huniig tusgaarlah ni zuv, uvctei humuus baga bh tusam sain bizdee?

Avatar

Цэрэг оюутнуудаа эрт 1-рт авахгүй 2020-05-17 178.175.148.46

Дайн болбол наад лам нарчин 1000 маань уншаад нэмэр болохгүй ээ үүний оронд олноор халдвар авахаас өмнө оюутан цэргүүдээ авах байсан юм. Наад лам нар чинь жаргалтай жагарын онод жаргаж байна гэж жиргэсэн байна билээ. Одоо энэ ядуу орны ядуу оюуны санааны билэг тэмдгээс салахгүй бол ядуугаа дагаад бүр ядуу болоод байх юм. Төлбөрөө төлөхгүй байгаа газар луу 2 байтугай онгоц нисгэх буруу Гандан төлбөл юу юм гэхээс одоо ингэж Монголын ард түмний татвар мөнгөөр харийн шашин эрхлүүлж тансаглуудаа боль

Avatar

Зочин 2020-05-17 64.119.26.219

lam nar zugeer hereggui geed baihad avna geed baigaa ni teden dund nuguu tusgai etgeeduudiin huuhduud baigaa bolohoor

Avatar

Зочин 2020-05-17 202.126.89.137

Tenegteerei

Avatar

Zochin 2020-05-17 202.126.89.135

Harin tiim

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж