Covid-19 өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношлох аргыг туршиж эхэллээ | News.MN

Covid-19 өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношлох аргыг туршиж эхэллээ

Covid-19 өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношлох аргыг туршиж эхэллээ

Covid-19 өвчнийг нохойгоор үнэрлүүлж оношлох аргыг туршиж эхэллээ

Нохой коронавирусийг үнэрлэж оношилж чадах эсэхийг олж мэдэх туршилт Их Британид эхэлжээ. Хэрвээ туршилт амжилттай болбол энэхүү оношилгооны арга нь өртөг багатай, хамгийн хурдан, үр дүнтэйгээр коронавирусийг оношлох арга болох юм.

Лондоны эмнэлзүйн сургуулийн судлаачид Дурхам их сургууль болон эрүүл мэндийн оношилгооны нохой сайн дурын байгууллагатай хамтран туршилтын эхний шатыг эхлүүлсэн байна. Туршилтад Их Британийн засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулж төсөвлөсөн 605 сая ам.доллараас зарцуулах аж.

Нохойны үнэрлэх өндөр мэдрэмжийг хар тамхи, тэсрэх бодис илрүүлэх болон сураггүй болсон хүнийг мөрдөхөд олон жилийн турш ашигласаар ирсэн. Мөн сүүлийн үеийн судалгаануудаас үзвэл зарим нохой хэд хэдэн төрлийн хорт хавдар, хумхаа, паркинсоны өвчнийг үнэрлэж ялгах чадвартай гэнэ.

Эрүүл мэндийн оношилгооны нохой сайн дурын байгууллагынхны баталж буйгаар нохой цагт 250 хүртэлх хүнийг оношлох боломжтой аж. Мөн тэдний тодорхойлсноор коронавирусийн үнэр хоёр том  усан санд нэг цайны халбага сахар хийхтэй ижил хэмжээний үнэр ялгаруулдаг бөгөөд сургаж чадвал нохой тэр үнэрийг ялгаж таних чадвартай гэнэ.

Туршилтад олон үүлдрийн нохойг оролцуулж байгаа бөгөөд гол найдвар нь лабрадор, кокер, спанель үүлдрийн ноход болоод байгаа гэнэ. Тус үүлдрийн ноход бусад үүлдрээсээ илүү үнэрлэх чадвартай,  коронавирусийг агаараас ч үнэрлээд таних чадвартай хэмээн судлаачид үзэж буй аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж