Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн нэг оюутнаас Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн цэргийн нэг оюутнаас Covid-19 илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Saturday, May 16, 2020

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: 

Өнөөдөр нэг оюутан эдгэрч, сувилал руу шилжлээ. Турк улсын хоёр иргэний ажиглалтын хугацаа бүрэн дуусч, өнөөдрөөс гэртээ гарлаа. Дархан-Уул аймгийн салбар болон ХӨСҮТ-ийн лабораторит нийт 156 хүнд шинжилгээ хийсэн. Үүнд, Дархан-Уул аймгийн салбар лабораторит  137 шинжилгээ хийж,  Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 27 жолооч, ОХУ-аас орж ирж тусгаарлагдсан 110 хүн байна.

Тодруулбал, Орхон аймагт ес, Сэлэнгэ ес, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 92 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тавдугаар сарын 16-нд ирсэн 19 хүнд давтан шинжилгээ хийхэд 18 тохиолдлоос вирус илрээгүй. Эдгээр иргэд нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоо, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 10, тандалтын зорилгоор УНТЭ-ээс сорьц авсан нэг тохиолдол байлаа.

Харин нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан байсан. Бидний зүгээс давтан шинжилгээг хийж, биеийн байдалд нь онцгой анхаарна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 204 хүн байна. Үүнээс 115  хүн нь эмчилгээнд, 89 хүн нь ажиглалтад байна. Өвчтөний биеийн байдлыг нарийн шинжилгээний дүнгээр хэлбэл, хүндэвтэр 23, дунд зэрэг 92 хүн байна. Өвчтөнүүдийн дунд 8-16 насны таван хүүхэд эмчилгээнд байна.

Сануулахад, Монгол Улсад өнөөдрийн байдлаар  шинэ коронавирусын халдвар авсан 136 тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж