АНУ: Олон улсын эрүүгийн шүүх шангаа хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

АНУ: Олон улсын эрүүгийн шүүх шангаа хүртэнэ

АНУ: Олон улсын эрүүгийн шүүх шангаа хүртэнэ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Палестиныг албан ёсны улс биш хэмээгээд олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) Палестин улсын мэдүүлсэн гомдлын дагуу АНУ-ыг дайны гэмт хэрэгт буруутгавал шангаа хүртэнэ хэмээн сүрдүүлжээ.

Помпео өнгөрч буй долоо хоногт Израйлд айлчилсныхаа дараа ОУЭШ-ийн АНУ-ыг Палестины эсрэг  (жагсагчдын эсрэг жинхэнэ сумаар гал нээсэн, энгийн номхон ард иргэдийн гэр орон сүйтгэсэн, иргэдийг дур мэдэн хүчээр нүүлгэн шилжүүлсэн гэх мэт) дайны гэмт хэрэгт буруутган шалгаж байгааг буруушаан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр “АНУ ОУЭШ-ийн өмнө буруугүй гэдгээ дахин мэдэгдэж байна. ОУЭШ бол улс төрийн байгууллага болохоос биш шүүх эрх мэдэл байхгүй. Ялангуяа АНУ шиг Израйлын хэрэгт оролцоод байх шаардлагагүй Палестин бол ОУЭШ-ийг байгуулсан Ромын дүрмийн хэсэг биш. Бид Палестиныг улс гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс Палестинд ОУЭШ гэх мэт олон улсын байгууллагад хандах бүрэн эрх байхгүй. ОУЭШ хийж байгаа ажлаа үргэлжлүүлсээр байвал бид шанг нь хүртээнэ”

Палестин одоогоор тусгаар улс гэж бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа ч ОУЭШ Палестины засгийн газрыг 2015 онд хүлээн зөвшөөрсөн аж. АНУ 2000 онд Ромын дүрэмд гарын үсэг зурсан ч Сенатаар батлуулаагүй байгаа билээ. Израйл ч гэсэн Ромын дүрэмд гарын үсэг зураад удаж байгаа ч гишүүн орон болох ажлаа дуусгаагүй хэвээр байгаа гэнэ.

АНУ ОУЭШ-ийг сүрдүүлж буй нь анхных биш. Өмнө нь Вашингтон ОУЭШ-д Афганистаны дайны гэмт хэргийг шалгахыг хориглож байсан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж