НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2020.05.17/ “Боловсрол суваг” телевизээр 19.10 цагт орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.
“Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өчигдөр 19.00 цагт хийгдэхээр болсон тул иргэдийг НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 16-ны 17.00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтойг мэдэгдсэн юм.
Энэ удаагийн тохирлоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрүүдэд бүртгүүлсэн баримт хамрагдана.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ