“Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ | News.MN

“Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ

“Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ

“Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг Ахмад дайчин цол тэмдгээр шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны төлөөлөл тавдугаар сарын 13-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна.

“Фронт” хэмээн олонд  алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Өдгөө 98 настай тэрбээр хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж сууна.

Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнасан билээ.

Энэхүү шагналыг нь Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн талаар бид мэдээлсэн.  Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор нуувчинд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.

Түүний том хүү Ц.Гомбосүрэн манай сайтад ярилцлага өгөхдөө "Би хувьдаа “Ээжид минь болдогсон бол “Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол өгдөггүй юм байх даа” гэж бодож явдаг. Шулуухан хэлэхэд Монгол Улсын баатар цолыг авахад ч буруудахгүй байх. Ээж минь сүүлд “Ахмад дайчин” цол авах гэж хөөцөлдөөд бүтээгүй. ОХУ-аас Ялалтын баярын ой болгоноор медаль өгдөг. Ээжид 75 жилийн өмнөх Ялалтын баярын бүх медалиуд байгаа гэсэн үг. Мөн шагнал нь эзэндээ ирэхдээ ямар нэгэн дамжлагагүйгээр хүрээсэй гэж хүсч байна. Бараг 20-иод жилийн өмнө санагдан, ОХУ-аас ээжид маань нэг мотоцикль бэлгэнд өгсөн. Тухайн үед бидний гарт мотоцикль ирсэн ч УАЗ-469 машин байсан гэсэн яриа гарсан" талаар яриандаа дурдаж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-17 59.153.113.72

Хамар нь шалчийгаад орчихсон, тэмбүүрч явсан бололтой юм аа даа.

Avatar

Ganaa. 2020-05-17 85.49.124.54

Yamar uruvdmuur vher ve? Hvniig hvndleh gedeg wmyg meddeggvi vher bnaa.

Avatar

Зочин 2020-05-17 103.212.117.203

sumtai b** barisan etgeediin oodoos yavna gedeg mash xetsuu. ene xun d baatar tsol olgoo

Avatar

Зочин 2020-05-17 103.212.117.203

baatar tsol olgoo malaa

Avatar

Oogii 2020-05-17 202.9.46.225

Bitgii shuna

Avatar

Зочин 2020-05-17 103.212.117.207

Ээ ёстой бурханы аврал үхсэн ацных нь шунал ийм сайхан буурайг амьд сэрүүнд нь Монгол улсын баатар цол олгоод байр сууцаар шагнаач оросуудаас ичээч муу тэнэгүүд өөрсдөө шуналууд.Эмээ минээ урт насалж удаан жаргаарай таныг хүндэтгэн биширлээ

Avatar

Заагч 2020-05-17 202.179.31.252

Эмээдээ сайн сайхныг хүсье.Зарим нэг гамингийн хог шаарнууд гонгинолдоод бна.

Avatar

Зочинж 2020-05-17 150.129.143.128

Настай хүнийг баярлуулаад сайн шдээ юу нь шунал байгаан муухай сэтгэгдэл бичсэн хүмүүс ээжгүй байх бүдүүлэг юмнууд

Avatar

Зочин 2020-05-17 103.14.38.144

Хүү нь шунал байхдаа яахав дээ. Үнэн л юм хэлсэн байна. Ганц энэ хүн биш гэдэг нь ойлгомжтой, гэхдээ тэр бэлэг хүргэлцсэн хүмүүсээс ганц энэ хүн л амьд сэрүүн үлдсэн, буянтан байна. Цэгмэд гуай тухайн үедээ ажил хөдөлмөрөөрөө шалгарч бэлэг хүргэх багт орсон. Буянтай буурал Танд эрүүл энх, аж жаргал хүсье.

Avatar

Zochin 2020-05-17 150.129.142.50

Guie ene neg hugshiniig yasan ih gargadag yum be, uur humuus tuslaagui gants ene hun l tuslaad guigeed bsand itgehgui l yum, odoo bolioch

Avatar

Зочин 2020-05-17 64.119.20.243

huu n neere shunaltai archaagui gar bn. Eejeesee doloon dor. eejiihee ovroos garaagui archaagui er ch boldoo

Avatar

Зочин 2020-05-17 49.180.163.212

Ahmad daichin hund ahmad daichin gesen tumur uguud daapaalaad bgamu. ENE system arai l yumaa

Avatar

Зочин 2020-05-17 202.126.89.233

amid baigaa deer ni mgl tulgatnii 100n erhemd oruulaarai

Avatar

Зочи 2020-05-17 103.20.152.50

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан дайны галыг унтраахад бидний өвөө эмээ, аав ээжүүд өгч чадах бүхнээрээ тусласан түүхэн гавьяаг бид өндрөөр үнэлж үүрд санаж явах учиртай. Түүх мартахгүй.

Avatar

Зочин 2020-05-17 202.179.27.118

Хүү нь гэж бөөн шунал.

Avatar

Зочин 2020-05-17 150.129.143.128

Атаархуу гөлөг

Avatar

Баяр хүргэе 2020-05-17 64.119.23.68

Танд эрүүл энх Аз жаргал хүсэн ерөөе

Avatar

Зочин 2020-05-17 139.5.219.31

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан дайны галыг унтраахад бидний өвөө эмээ, аав ээжүүд өгч чадах бүхнээрээ тусласан түүхэн гавьяаг бид өндрөөр үнэлж үүрд санаж явах учиртай. Түүх мартахгүй.

Avatar

Зочин 2020-05-17 139.5.217.226

Дайны тэр үед бидний өвөг, эмэг үе, аав, ээжүүд ЗХУ – д туслах гэж чармайн ажиллаж, идэх хоол, өмсөх хувцас, унах морио ч зөвлөлтийн фронтод бэлэглэж байсныг бид мэднэ. Тэр цагийн 600000 гаруйхан монголчуудын өгсөн хэмжээний тусламжийг өөр ямар улс орон өгсөн бол? Байхгүй шүү. Монголын 1 хүнд ногдох хэмжээгээр нь тооцвол Гиннесийн номонд маргаангүй орно оо. Харин өнөөгийн оросууд, монголчуудын тусламжийг авч байсан ЗХУ – ын бусад улсын дайчид, иргэд, тэдний үр сад мэддэг, санадаг болов уу?

Avatar

Зочин 2020-05-17 202.131.225.197

ter ved mongoliin hvn am 0.8 say baisan daa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж