Шороон шуурга шуурч, сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2020.05.17-нд нийтлэгдсэн

Шороон шуурга шуурч, сэрүүснэ

Шороон шуурга шуурч, сэрүүснэ

Цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаад байна. Тодруулбал, энэ сарын 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, тал, хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Тавдугаар сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж