Гэгээн Мэри LV-гээр гангарна

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Гэгээн Мэри LV-гээр гангарна

Чөтгөр магадгүй Prada-гаар гоёдог байж болох юм. Харин энэ удаагийн Италид болж буй ариун нандин өв соёлын үзэсгэлэнд дэлгэгдсэн нэгэн бүтээл олны анхаарлыг татаж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус үзэсгэлэнд Louis Vuitton-ы хувцастай Гэгээн Мэригийн баримал байгаа нь загварын хүрээнийхэн төдийгүй энгийн үзэгч олны нүдийг хужирлаж байгаа гэнэ. Христийн шашны Гэгээн Мэригийн нөмрөг нь хар гялтганасан торгон материалтай бөгөөд алтлаг өнгөөр Louis Vuitton-ы илэрхийлэл болсон “LV” гэх үсгийг тодотгожээ. Уг бүтээлийг 31 настай Франческо де Молфетта гэгч бүтээсэн бөгөөд өөрийн бүтээлийг “үзэгчдийг татах шилдэг арга” хэмээн тайлбарласан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж