Катарын Дотоодыг аюулаас хамгаалах яамны мэдээлснээр энэ сарын 17-ноос эхлэн тус улсын олон нийтийн газар амны хаалт зүүгээгүй хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх журам хэрэгжиж эхлэх юм байна. Хэрвээ энэ журмыг зөрчвөл гурван жил хорих ял оноож, 200 мянган риал буюу 53 мянган ам.доллар хүртэлх мөнгөн торгуулиар торгож, эсвэл дээрх хоёр шийтгэлийг давхар хүлээлгэх ажээ.
"Covid-19" цар тахлын улмаас тус улсад ресторан, кинотеатр, сүм хийдүүдийг хаасан. Харин тодорхой хэмжээнд зай барих журам мөрдүүлж, 2022 оны Дэлхийн цомын тэмцээнд зориулсан цэнгэлдэх хүрээлэнгүүдийн бүтээн босголтыг үргэлжлүүлж байгаа аж.
Эх сурвалж: FRANCE24
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ