Хүний бие организмд хэдэн наснаас хөгшрөлт явагддаг вэ? | News.MN

Хүний бие организмд хэдэн наснаас хөгшрөлт явагддаг вэ?

Хүний бие организмд хэдэн наснаас хөгшрөлт явагддаг вэ?

Хүний бие организмд хэдэн наснаас хөгшрөлт явагддаг вэ?

Зарим хүн 60 настай ч өөрийгөө залуу гэж бодсоор байдаг. Мэдээжийн хэрэг амьдралын хэв маягаас үл хамааран хүн бүрийн бие организмд стресс, хүрээлэн буй орчноос шалтгаалан хөгшрөлтийн үйл явц харилцан адилгүй явагддаг.

Эмч, судлаачид сүүлийн үеийн шинжилгээн дээр үндэслэн хүний хөгшрөлт 50-55 насанд эхэлдэгийг тогтоожээ. Хөгшрөлтийг хэрхэн удаашруулж болох вэ? Хэрвээ та залуу сайхан байдлаа хадгалахыг хүсвэл юун түрүүнд хоолондоо анхаарч, хоногт 6-8 цаг унтаж, амьдралын хэв маяг, эрүүл мэнддээ гойд санаа тавих хэрэгтэйг эрдэмтэд зөвлөж байна.

Анагаах ухаанд хөгшрөлтийг бүхэл цогц, эд эсийн солилцооны түвшинд адил бус хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг. Эсийн солилцоо аажмаар хувиралд орж, зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх, эсийн хоорондох шаар арвидах, биеийн дархлааны систем буурснаас болж, арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин  сулрах,  авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг.

Эх сурвалж: RAMBLER
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж