Нийслэлд олон машин хүчтэй шуурганд өртөж эвдэрчээ | News.MN

Нийслэлд олон машин хүчтэй шуурганд өртөж эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд олон машин хүчтэй шуурганд өртөж эвдэрчээ

Нийслэлд олон машин хүчтэй шуурганд өртөж эвдэрчээ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16, 17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах ажээ.

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоосон байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэддээ:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Ой, хээр явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Өнгөрсөн Баасан гариг (2020.05.15)-т нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монтелийн уулзварын урд байрлах Royal Castle хотхонд хүчтэй шороон шуурганы улмаас цементен хашаа нурснаас гадна олон машин өртжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хохьчин 2020-05-16 158.69.70.226

Нурах гэж байгаа хашааны урд машинуудаа тавьдаг та нарыг л буруу.

Avatar

Зөв бичдэг болоосой. 2020-05-16 202.9.47.10

ХАХА ЯМАР БАЛАНЦГИЙН ЦЕМЕНТЭН ХАШАА ВЭ. тООСГОН ХАШАА БАЙГАА БИЗ ДЭЭ. ЦЕМЕНТЭЭР ХЭЗЭЭ Ч ХАШАА БАРИХГҮЙ. ХЭРЭВ БАРИХ БОЛ БЕТОНООР БАРЬДАГ ЮМ. ЦЕМЕНТ БОЛ ЗӨВХӨН БЕТОНЫ НАЙРЛАГАНД ОРДОГ БОДИСНУУДЫН НЭГ. БЕТОНЫГ ХИЙХЭД ЦЕМЕНТ ХАЙРГА ЭЛС + НЭМЭЛТ БОДИСУУД БАЙДАГ ЮМ. МАЛНУУДАА.. БЕТОНЫГ АРМАТУРТАЙ ХАМТ ЦУТГАВАЛ ТӨМӨР БЕТОН ГЭЖ НЭРЛЭДЭГ ЮМ. хаха

Avatar

sereeter 2020-05-16 59.153.85.88

дутуу буулгасан байшингийн үлдсэн хана юм байгаа нь шдээ.Цаана нь үндсэн хашаа нь байгаа биздээ?

Avatar

Зочин 2020-05-16 122.201.24.8

Роял кастл хотхонд хогон дээр нь ч ийм машинууд байхгүй .

Avatar

zochin 2020-05-16 202.179.24.5

хотод цементэн хашаа нурахаар салхилсан юмуу

Avatar

Зочин 2020-05-16 122.201.22.204

Ulaanbaatart hashaa er ni heregguidee. Yugaa haaj hashdagiin? Yamar barigdaj baigaa barilga bish deer ueiinh shigee hothonuud zadgai baival taarna.

Avatar

Зочин 2020-05-16 66.181.161.14

Сэтгүүлч орк хот ч мэдэхгүй байж юм бичиж яанаа…Монелын уулзвар….Алтан сан хотхон байна.

Avatar

123456 2020-05-16 49.0.212.150

Энэ сурвалжлагч чинь хөдөөний оорк юм чинь хот яаж мэдхэв дээ

Avatar

Зочин 2020-05-16 66.181.160.98

ХАРИН ТИЙМ МОНЕЛИЙН УУЛЗВАР ШҮҮ ДЭЭ

Avatar

123456 2020-05-16 49.0.212.150

Машин тэрэг дотор нь хүн байгаагүй нь л дээдийн заяа

Avatar

зочин 2020-05-16 43.242.243.90

хулхи хашаа байсан байна даа, хашааг барьсан хулхи гаруудаар хохирлыг төлүүлвэл зохилтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж