ОХУ-ын коронавирустэй тэмцэх шуурхай штабаас сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-ын 83 бүс нутагт коронавирусийн халдварын 9200 шинэ тохиолдол илэрч, 119 хүн нас барж, 4940 хүн эмнэлгээс гарсан талаах мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 4124 нь буюу 44.8 хувь нь шинж тэмдэггүй байсан аж.
ОХУ-ын нийслэл Москва хотод хамгийн олон буюу 3505 шинэ тохиолдол илэрчээ. Тус хотод дөрөв дэх өдрөө дараалан өдөрт 5000 хүрэхгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн халдварын тохиолдлын тоогоор Москва хотын дараа орж буй Москва мужид 937 тохиолдол шинээр илэрчээ. Санкт-Петербургт 525, Доод Новгород мужид 229, Ростов мужид 112, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна.
ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 272043-т хүрсэн бол 2537 хүн нас барж, 63166 хүн эдгэрчээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ