МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ

МАХН, ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж "Та бидний эвсэл" гэх нэртэй эвсэл байгуулж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор болсон. Яг одоо МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж буй бөгөөд нэр дэвшигчдээ тодруулж, өнөөдөр болох МАХН-ын Бага хурлаар эцэслэх юм байна.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын мэдээлснээр, Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших боломжтой ажээ. Тэрбээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон.

Н.Энхбаяр дарга албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэжээ.

МАХН-ЫН БАГА ХУРАЛ ӨНӨӨДӨР 16:00 ЦАГТ ТОВЛОГДЖЭЭ

МАХН-ын Бага хурал өнөөдөр 16:00 цагт товлогдоод байна. Тус нам хуульд заасны дагуу энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд намаа төлөөлж оролцох нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж