“Амазон”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн анхны долларын их наядтан болох магадлалтай ажээ. Энэ талаар жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг “Comparisun” байгууллагаас мэдээлэв.
Тус байгууллагын шинжээчдийн үзэж буйгаар Безос гэрлэлтээ цуцлуулж, эхнэрээсээ салснаар 38 тэрбум ам.доллар алдсан ч дэлхийн хамгийн баян хүн хэвээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд цэвэр хөрөнгө нь дунджаар 34 хувиар өссөн нь Безосыг 2026 оны эхээр 62 нас хүрэх үед нь дэлхийн анхны их наядтан болгох боломжтой ажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард тэрбээр 15 минутын дотор 13 тэрбум ам.долларын ашиг олсон бөгөөд “Амазон”-ы компанийн хувьцааны үнэ 12 хувиар өссөн байна.
"Comparisun"-ийн дүн шинжилгээгээр дэлхийн 11 тэрбумтанд л амьд сэрүүн ахуйдаа их наядтан болох бодит боломж байгаа аж. Тус байгууллагаас “Фэйсбүүк”-ийг үндэслэгч Марк Зукерберг 51 насандаа долларын их наядтан болох боломжтой гэж үзжээ.
Хятадын “Эвергранд” группын ерөнхийлөгч Шюй Жяинь 2027 онд 68 насандаа, түүний дараа “Алибаба” группын үүсгэн байгуулагч Жэк Ма 2030 онд 65 насандаа тус тус долларын их наядтан болох боломжтой хэмээсэн байна.
“Google”-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар 2051 онд 77 насандаа долларын их наядтан болох боломжтой ажээ.
Дэлхийд одоогийн байдлаар их наяд ам.долларын хөрөнгөтэй баян эрхэм хараахан тодроогүй байгаа юм. Олон улсын “Oxfam” байгууллага энэ асуудлыг судлаад, дэлхийн хамгийн анхны их наядтан 25 жилийн дараа "төрөх" боломжтой гэсэн дүгнэлтийг одоогоос гурван жилийн өмнө хийснээ танилцуулж байв. “Oxfam”-ын шинжээчдийн үзэж буйгаар баялгийн тэгш бус хуваарилалт их наядтан төрөх гол түлхүүр аж.
Дэлхийн хүн амын нэг хувь нь үлдсэн 99 хувиасаа илүү их хөрөнгө эзэмшдэг гэсэн тооцоо бий. Ойрын 20 жилд дэлхийн хамгийн баян 500 хүн өв залгамжлагчдадаа 2.1 тэрбумын өв хөрөнгө үлдээх бөгөөд энэ нь Энэтхэг улсын ДНБ-ээс илүү гэсэн үг аж. 1988 оноос хойш дэлхийн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг хамгийн бага орлоготой иргэдийн орлого жилд ердөө гурван ам.доллараар өсч байхад нэг хувийг бүрдүүлдэг хамгийн баян хүмүүсийн орлого жилд 20 орчим хувиар нэмэгджээ.
Зөвхөн АНУ-ын хувьд авч үзэхэд, сүүлийн 30 жилд дундаж гэр бүлийн орлого огт нэмэгдээгүй бол баячуудынх бараг 300 хувиар өсчээ. “Forbes” сэтгүүл 1982 онд Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг анх гаргасан бөгөөд түүнд багтахын тулд 75 сая ам.доллар хангалттай байсан байна.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-05-16 192.82.69.201
Bi
Зочин 2020-05-16 195.154.114.167
Иймэрхүү хүмүүс нөгөө насандаа там
Зочин 2020-05-16 122.201.22.204
Delhii deer het bayan het yduu ulam ihesch bna. Mongold ch het bayan tom companuudaas yum avaad businessiig ni demjeed hereggui, ali boloh jijig businessee l demjij baij bugd yaduurahaas hamgaalna. Orgil emart neh orohgui ortsniihoo delguurees avah geh met
Зочин 2020-05-16 103.212.116.207
Өнөөгийн дэлхийн банк санхүүгын тогтолцоог үүсгэгчид, одоо ч удамшин эзэгнэн захирагчид нь хэдхэн /ихэвчлэн еврей гаралтай/ гэр бүл байдаг. Харин бидний нүдэнд харагддаг улс төрийн болон геодолитикийн тогтолцоо бүтцүүд нь ихэвчлэн хуурмаг хоосон тавилтай, тэдний хүслээр өрнөдөг нүд хуурсан жүжгүүд юм. Форбесын жагсаалтын баячууд ч зүгээр хүүхэлдэй. Барууны, ялангуяа америкын улс төр бизнесын, урлагын томчууд нь тэдгээр нууц хүчирхэг гэр бүлүүдэд хэр их үйлчилж бялдуучилсаныхаа үр дүнд өөдөлдөг
иргэн 2020-05-16 202.9.46.143
za estoi unen hellee . Rotshild yum uu Rockfeller geed buh delhiig atgasan bayachuul ch bga shuu. Yun dollarin ikh nayadtan ternees ch ikh
5112 2020-05-16 202.131.225.197
ОДОО МОНГОЛЫН Л У Й В А Р Ч И Д ЭНЭНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БИЗЭЭ
зочин 2020-05-16 66.181.161.115
Эдний хөрөнгө манай луйварчдын хөрөнгөний хажууд инээдтэй сонсогдож байна.
haabar 2020-05-16 59.153.87.57
Бас нэг үлгэрт монголчууд итгээд худал цуураад эхэлэв үү. 80 жилийн дараа л анхны их наядтан төрөх магадлалтай.
иргэн 2020-05-16 59.153.112.167
Энэ санхүүгийн систем нурах байх оо
Зочин 2020-05-16 103.26.193.244
2.1 триллион {их наяд} долларын өв хөрөнгө үлдээнэ гээч
ЗОЧИН 2020-05-16 202.179.26.169
МАНАЙД ОНЛАЙН ХУДАЛДАА МӨДДӨӨ ХӨГЖИХГҮЙ ЭЭ. ХАР СААРАЛ ЖАГСААЛТАНД БАЙГАА УЛСАД ЮУН ОНЛАЙН ТӨЛБӨР ТООЦОО. ЯДАЖ PAYPAL Ч БҮРЭН АЖИЛЛАХГҮЙ. ХИЛЭЭ ХААЧИХСАН ТУЛ ШУУДАН ХОЛБОО Ч ТАСАРЧИХСАН. ГОРЬДОЛТГҮЙ НӨХДӨӨ
Зочин 2020-05-16 103.212.119.143
Manaih oligarhuud barag 5 jiliin daraa garaaal irne dooo haraarai