АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ | News.MN

АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ

АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ

АН-ын ҮБХ нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ

НЭМЭЛТ: 20:00 ЦАГ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү ҮБХ-ны хурлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ҮБХ-ны хуралдаан үргэлжилсээр байна. Сонгон шалгаруулах хорооны хурал яг одоо болж байна. Дүгнэлт гаргасны дараа намын удирдлагад нэрсийг танилцуулна. Түүний дараа нэрсийг ҮБХ-нд хүргүүлнэ. Үүний дараа ҮБХ эцсийн шийдвэрээ гаргана. Нэр дэвшигчдийн нэрсийг нууцаар санал хураалт явуулж шийднэ.

Нэр дэвшигчид ойролцоогоор 2-3 цагийн дараа тодрох байх. Хуулиараа өнөөдөр 00:00 цагаас өмнө тодруулсан байх ёстой шүү дээ. 29 тойрогт сонгон шалгаруулах хороо хурлаа хийж, дүгнэлтээ өргөн барьдаг.

Монгол Улсад цар тахалтай холбоотойгоор таагүй мэдээлэл гарч байна. АН аль болох олон хүн цуглуулахгүйн тулд цахимаар, онцгой нөхцөл байдлын горимоор явуулж байна. Намын байрны зааланд цөөхөн хүн бий. 80 гаруй хувь нь цахимаар холбогдож байна" гэв.

АН-ын Бодлогын хорооны дарга И.Мөнхжаргал “Нэр дэвшигчдийн нэрс хараахан ирээгүй байна. Ирсний дараа нэр дэвшигч бүр дээр нэгбүрчлэн ярилцана. Дараа нь нууцаар санал хураана. 19 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороо байгуулсан” гэж мэдээллээ.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХОРОО ШИЙДВЭРЭЭ ҮБХ-Д ТАНИЛЦУУЛНА

Ардчилсан намын Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж, шийдвэрээ 16.00 цагт Үндэсний бодлогын хорооны хурал руугаа оруулах мэдээллийг эх сурвалж өгсөн. Үндэсний бодлогын хорооны хурал 18.00 цаг хүртэл хойшилсон ч одоогоор хараахан эхлээгүй байна.

АН-ЫН ҮБХ-НЫ XV ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж байна.  Хотын дарга асан Э.Бат-Үүл, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг нэгдэж, сонгуульд оролцохыг санал болгосноор намдаа эргэн очиж, намаасаа нэр дэвшихээр болж байгаа аж. Э.Бат-Үүл хэлэхдээ "АН-ын дарга С.Эрдэнэ надад болон С.Баярцогт, Н.Алтанхуягт бид гуравт нэгдэж, сонгуульд оролцох хүсэлт тавьсан. Тэгэхгүй бол хүчний тэнцвэр алдагдах аюул учрах гээд байна гэж С.Эрдэнэ дарга бидэнтэй уулзахдаа ярьсан. МАН, АН хоёрын тэнцвэр алдагдвал Монголын ардчилалд аюул учирна. Ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзэж, хүсэлтийг хүлээж авсан" гэв.

АН УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дунд шатны байгууллагаас ирүүлсэн санал болон судалгааны дүн голлон харгалзан тодруулна гэдгээ мэдэгдэж байна. АН-ын ХЭГ-ын дэд дарга Б.Баттулга намын дотоод журмаар ҮБХ-ноос тогтоосон намын татвартай холбоотой асуудлыг бүх нэр дэвшигч хангасан гэдгийг тодотгож хэллээ.

АН-ЫН ҮБХ-НЫ 400 ГИШҮҮН ЦАХИМААР САНАЛАА ӨГНӨ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдаж эхэллээ. Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож, Ардчилсан намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм.

Хуралдааны эхэнд Сонгон шалгаруулалтын хороо хуралдаж намын анхан шатны байгууллагуудаас ирүүлсэн нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэв. АН-ын дүрмийн дагуу Сонгон шалгаруулах хорооноос ҮБХ-ны хуралдаанд нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг өргөн барина. Үүний дараа нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуралдаан үргэлжилж байна.

Тус намаас ҮБХ-ны хурлын үйл явцын талаар өнөөдөр 20:00 цагт нэгдсэн байдлаар мэдээлэхээр товложээ.

АН-ЫН ҮБХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАЖ, СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛНА

Өнөөдөр үдээс хойш Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар товложээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-05-16 58.109.221.157

bayartsogt, fortuun batbayar, halzan ganbold, batuul, erdene bat , erdene ,magnai met ner devshvel nam chini ustana shuu

Avatar

Зочин 2020-05-16 192.82.66.242

С.Баярцогт төрд хэрэгтэй хүн бүр заавал шүү…

Avatar

ЗОЧИН 2020-05-16 202.126.89.162

МАНАН – ГЫН АН БОЛ МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ УСТГАСАН ХОГЫН ЛУЙВАРЧДЫН БҮЛЭГЛЭЛ !!!

Avatar

Зөв шүү 2020-05-16 192.82.68.70

Зөв залуучууддаа амжилт. Боловсрол ажил мэдлэг чадвар та нарт байна. Одоо эх орноо иргэдээ гэх сэтгэл зүтгэл чинь чин зүрхнийх байхад л болоод явчихна шүү. Бүх л иргэдийг ялгаварлалгүй харилцаж үгийг нь сонсож өмнөхүүдээс шал өөр гэдгээ л харуулаарай. Та нар шинэ өөр үeийнхэн шүү түүнийгээ л сайнаар нь харуул. Ийм сайхан залуучууд халаа аввал ямар сайхан бэ. Зөвийнхөн зөв гэдэгт итгэж байна шүү. Ямар сайхан сургуулиуд вэ ямар сайхан мэргэжлүүд вэ. Залуучууд минь урагшаа . Энэ бол танарын цаг.

Avatar

Zochin 2020-05-16 202.9.46.241

Ardchilalaa avrax gej negdsen gene yy. Xenees . Ta nar uursduu l ballaa biz dee. Ta nar bygd unana. Todorxoi. Ard tymen teneg bish.

Avatar

Зочин 2020-05-16 99.203.10.181

Ан нам ялнаа Ждү концесс хүчин а******н хулгайч. Ямаа арчаагүй Хүүк гудманд гарнаа

Avatar

Зочин 2020-05-16 192.82.78.20

Novshiiin teneg huuhnuudee devahulj l shivshig bolov doo

Avatar

Зочин 2020-05-16 103.229.123.48

МАН мөн мөнгөтэй байнаа, энэ эсэргүүцэж мсм бичиж байгаа нөхдүүд бүгд хөлсний троллууд шүү дээ, асар том команд ажиллаж бнадаа, наад тролл жор чинь хэтэрвэл та нар бүгд нас эцэслэх нь тодорхой!

Avatar

Зочин 2020-05-16 192.82.73.67

С.Баярцогтод нэр дэвших эрх олгоно гэдэг бол рд түмнээ дорд үздэг, доромжилж байгаа гэсэн үг. АН бол маш аюултай улс төрийн хүчин болжээ.

Avatar

зочин 2020-05-16 66.181.161.7

Ардчилсан үзэлтнүүдийн нэг сул тал нь , өөрт таалагдсан хүнээл дугуйлчихдаг .Эсрэг намынх байсан ч хамаагүй .. Харин хатуу , харгис үзэлтнүүд (МАН ) зөвхөн өөрийнхөө намын нэр дэвшигчийг л дугуйлдаг. Тэд чөлөөт сонголт хийж чададгүй хүмүүс ..

Avatar

Зочин 2020-05-16 66.181.185.188

WTF

Avatar

Зочин 2020-05-16 203.91.115.52

АН байсан бол утаанаас салахгүй байлаа. тахал өвчинг хяналтаас алдах байлаа. Авилга гэмт хэрэг хүн амины хэрэг ядуурал газар авах байлаа. Эрдэнэтийн 49 хувь Салхитын орд Асгат бүгд Элбэгдорж ХХБ-ы өмч болох байлаа. Бид мартаагүй шүү. Сайханбилэг гарч зугтахгүй энд томорч а**х байлаа. Ардчилсан намыхан батүүл нар ард түмнийг бүрэн боолчлох байлаа.

Avatar

Зочин 2020-05-16 66.181.184.143

Багаа бүрдүүллээ ялж цөлмөцгөөе гэж АНыг дэмжигчид гишүүд нэг л өдөр хэрэг болно тэр өдрийгмл амжилттай давсан байхд хулгайлах хуйвалдах луйвардахболомжууд 4 жилийн турш нээлттэй гэж

Avatar

Зочин 2020-05-16 203.91.115.52

ТАРААЧЭЭ. ТА НАР ЯЛАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-05-16 59.153.112.221

АН аргагүй л дээрэмчид, хулигаан, гэмт хэрэгтнүүдийн өлгий юм байна. Учир нь Эрдэнэ, Эрдэнэбат, Баярцогт, Бат-Үүл, Алтанхуяг… гээд бүхэл бүтэн цуваа нэр дэвшиих бололтой, үүнийг нь хөндөхөөр "шүүхээр шийтгүүлээгүй бол" гэж улиглана

Avatar

Зочин 2020-05-16 202.126.89.92

Энэ жил Ардчилсан нам ялах нь тодорхой, өмнө хийсэн муу муухай юмнуудыг ард түмэн минь нэг удаа өршөөчхөө, ахиж тэгэхгүй, одоо ерөөсөө идэж уухгүй

Avatar

Зочин 2020-05-16 203.91.115.52

АХИЖ МӨНГӨ ИДҮҮЛЭХ гэж ард түмэн АН-ыг сонгох уу хуцна даа чи. утаанд ахиж хордох гэж коронавирусыг алдах гэ АН-ыг сонгож улсаа хорлох уу?

Avatar

Зочин 2020-05-16 64.119.24.237

Ш а а , яг ингэж амлаж хэчнээн хулхидав, та нараас болж жаргалтай амьдрах маш их боломжууд үгүй болсон.

Avatar

Зочин 2020-05-16 202.126.89.92

Эрдэнэ ч тэнэг гар шүү, яг ялах магадлалтай байхад баахан хог шаар цуглуулчих юм , энэ жил ч худлаа болж байна даа

Avatar

zochin 2020-05-16 202.131.227.30

What Bayartsogt?????????????

Avatar

Зочин 2020-05-16 202.21.108.200

АН ААС х***а БАЯРЦОГТ, ДА.ГАНБОЛД, САЙХАНБИЛЭГ НАР НЭР ДЭВШВЭЛ АН ЫН ЖААХАН ДЭЭШИЛСЭН НЭР ХУНД ШАВАРТ УНАЖ НЭР ДЭВШСЭН БУХ ХУНЭЭ ТАТАН УНАГАЖ БУГДИЙГ НЬ ШАТААЖ МАГАДГУЙ ШУУ. ХОВ ХООСОН ХОЦОРВОО. АРАЙ ГААГУЙ ХУЛГАЙЧ НАРАА ДЭВШУУЛЭЭРЭЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-05-16 192.82.68.70

Мөрийн хөтөлбөрөө олигтой сайн хийж . Үнэхээр ажил болох юинуудаа тодоор гаргаасайдаа. Энэ нам ачаа үүргээ eр ойлгохгүй хэдэн эргүү эрх хүүхдүүд шиг байхнь иргэдэд зовлон зүдүүр улс оронд дуусахгүй хэцүү амьдрал болчихдог. АНынхан тэнэг өөдгүй Эбиг бодохоор даанчдээ гэж бараг нулимс гардаг. Ийм хариуцлагагүй хувь довоо бодсон чинь хүүхэд эх эмэгтэйчүүдийн зовлонт амьдрал болж байгааг харахгүй сохор гэхээр аймшиг. Өөрсдөө торгон хөнжилд хүүхдүүд хогийн цэгт яаж хоол давж нойр хүрдгийн

Avatar

Зочин 2020-05-16 103.10.23.119

400зуун шалгарсан луйварчин хахуулч хулгайч нар идэх уух хамтаран хулгай хиих эрх мэдлийн төлөө санлаа өгнө гэнэ
ха а хаа хаа хаа энээдэм юм

Avatar

Зочин 2020-05-16 66.181.176.97

Ene AN iin haraald idegdsen wensite hezee buuh ve? AN iig yaaj ch shal archij ard irgediig doogloj baisan sain yumshig l harugduulj bichhiimaa! Bas deeres ni yaasan ch ih hulsnii bicheechtein? Gants medee orool AN iin tuhai bituu eyreg medee sdanuud!

Avatar

O 2020-05-16 192.82.72.182

Ene yag shudraga hiivel zuv shuu

Avatar

Зочин 2020-05-16 43.228.131.110

АН сайн ажиллаж байна. Санхүүжилтээ тодорохой болголоо. МАн шиг төрийн мөнгө луйваодсангүй. Цахимаар санал авна гэдэг бас л шинэлэг санаа. Тару бутарсан лидеоүүдээ цугуулсан нь бас л сайн үзэл бодол. Энэ сонгуульд АН ялах нь бараг тодорхой болж байна.

Avatar

Зочин 2020-05-16 66.181.176.97

Bitgii h*** AN yaaj sain ajillaad baigaa yum? 4 hun jiliin dotor 1350 baisan $ 2700 bolson. Bas Javhlan Baasanhuug bagtaa avtsan. Ineed hurn duusahgui uur hurj duusahgui suuj baina

Avatar

Зочин 2020-05-16 103.10.23.119

Шинлэг санаа биш мөнгө албан тушаал ажилаар хахуулдсан хүмүүсийн саналын ил хянах муу санаа байх шүү

Avatar

Эрдэнэбаатар 2020-05-16 103.10.23.119

Шинлэг санаа биш мөнгө албан тушаал ажилаар хахуулдсан хүмүүсийн саналын ил хянах муу санаа байх шүү

Avatar

Зочин 2020-05-16 64.119.24.237

Юуглээ кармааны мөнгө өгчөөд гээд хэрэлдээд байжээлүү. 100 сая төгрөгшдээ бас л их ш а а сан байга юм шүү энэ АН

Avatar

Зочин 2020-05-16 192.82.68.70

Мөрийн хөтөлбөрөө олигтой сайн хийж . Үнэхээр ажил болох юинуудаа тодоор гаргаасайдаа. Энэ нам ачаа үүргээ eр ойлгохгүй хэдэн эргүү эрх хүүхдүүд шиг байхнь иргэдэд зовлон зүдүүр улс оронд дуусахгүй хэцүү амьдрал болчихдог. АНынхан тэнэг өөдгүй Эбиг бодохоор даанчдээ гэж бараг нулимс гардаг. Ийм хариуцлагагүй хувь довоо бодсон чинь хүүхэд эх эмэгтэйчүүдийн зовлонт амьдрал болж байгааг харахгүй сохор гэхээр аймшиг. Өөрсдөө тлргон хөнжилд хүүхдүүд хогийн цэгт яаж хоол давж нойр хүрдгийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж