ОХУ-аас ирсэн 37 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 135 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-аас ирсэн 37 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 135 боллоо

ОХУ-аас ирсэн 37 хүнээс вирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 135 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4.628.000 хүн энэ өвчнөөр өвчилж, 308.000 нас барж, 1.7 сая хүн эдгэрч гарсан бол 2.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.000 хүн халдвар авч, 5600 гаруй хүн нас бараад байна. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 10мянгаар нэмэгджээ

ВИРУС ИЛЭРСЭН 37 ИРГЭНИЙГ ХӨСҮТ-Д АВЧРАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

Өчигдөр гурван лабораторид нийт 238 хүнд шинжилгээ хийсэн, вирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 26 жолоочид шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

ОХУ-аас Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 15-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37-гоос нь вирус илэрлээ. Тэднийг ХӨСҮТ рүү авч ирэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр (2020.05.16)-ийн байдлаар ХӨСҮТ-д 78 хүн эмчлэгдэж байна. Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 135 боллоо.

ХАЛДВАРЫН ТОО ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-Улсын хэмжээнд өнөөдөр 1623 хүн тусгаарлалтад байна. Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 7195 иргэн тусгаарлан ажиглалтад орсон. Тусгаарлах байранд 104 хүүхэд, жирэмсэн эх 61 байна. Амьдрал баян учир тусгаарлах байранд байсан жирэмсэн эх зулбах, иргэний шүд өвдөх зэрэг хүндрэлүүд гарч байгаа. Бид тухай бүрт нь эмнэлгийн тусламж шуурхай үзүүлэн ажиллаж байна.

Гадаадаас иргэдээ татаж авч байгаа энэ үед халдварын тоо эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа тул цаашид Цэргийн төв эмнэлэгт "Covid-19" халдвартай иргэдийг хэвтүүлэн эмчлэхээр төлөвлөж байна. Тавдугаар сарын 15-ны шинжилгээгээр халдвартай 37 иргэн шинээр оношлогдож, Монголд коронавирусийн халдвар авсан хүний тоо 135 боллоо. Үүнээс 20 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд бусад өвчтөнүүдийг ХӨСҮТ-д эмчилж байна. Тус эмнэлгийн ачаалал ихсэж байгаа тул коронавирусийн халдвартай өвчтөн эмчлэх хоёр дахь эмнэлэг болгон Цэргийн төв эмнэлгийн бэлэн байдлыг хангаад байна.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 15, 2020

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХарамсалтайХарамсалтай
26
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж