"Covid-19"-ийн халдвар авсан хүний тоо 4,6 сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

"Covid-19"-ийн халдвар авсан хүний тоо 4,6 сая давлаа

"Covid-19"-ийн халдвар авсан хүний тоо 4,6 сая давлаа

Дэлхий даяар өнөөдрийн байдлаар нийт 6,942 тохиолдол шинээр бүртгэгдэж,  491 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсон тохиолдлын 2,068 нь Бразил улсаас, 8 нь Хятад улсаас, 2,437 нь Мексик улсаас, 1,581 нь Пакистан улсаас тус тус илэрчээ. Мөн Өмнөд Солонгос, Панам, Австрали, Боливи, Камерун, Гондурас, Гуатемала, Ямайк, Гаити, Мьянмар зэрэг улсуудад шинэ тохиолдлууд илэрсэн байна.

Нас барагсдын хувьд Бразил улсад 145 хүн, Мексикт 290 хүн, Пакистанд 31, Өмнөд Солонгост 2 хүн, Панамд 6 хүн, Боливид 12, Гуатемала, Камерун болон Гондурас улсуудад тус бүр нэг хүн таалал төгсчээ. Харин өнөөдрийн байдлаар нийт 1,758,039 хүн эдгэрсэн байна. Гэвч халдвар авсан хүний тоо 4,6 саяыг давж, 300 мянга гаруй хүн нас баржээ.

НҮБ-аас шинэ коронавирусийн халдвар гарсан гэх Бангладеш улсын дүрвэгчдийн хуаранд 210 хүний ортой эмчилгээний төв барьж эхэлжээ. Тус улсын рохинжа хэмээх дэлхийн хамгийн том дүрвэгчдийн хуаранд бараг нэг сая хүн амьдардаг аж.

Итали улсын халдварын томоохон голомтуудын нэг байсан Ломбарди хотод ирэх Даваа гаригаас зоогийн газар, дэлгүүрүүдийг эргэн нээх шийдвэр гарчээ. Их Британийн судлаачид хар арьстнууд, эрэгтэй болон ядуу хүмүүс коронавирусийн халдвар авах нь элбэг байгааг судалгаагаар тогтоосон байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Саудын Араб, Иран, Мексик, Чили Перу, Энэтхэг, Их Британи зэрэг улсуудад шинэ тохиолдол эрчимтэй нэмэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж