Инээсэн хүмүүст ийм хариу барья | News.MN

Инээсэн хүмүүст ийм хариу барья

Инээсэн хүмүүст ийм хариу барья

“Чинээлэг малчдыг бойжуулна”, “Дэлхийн энтэй тэрбумтан малчдаас төрнө” гэхээр инээсэн хүн бий.  Гэхдээ малчид биш, “хурган” дарга нар. Уурласныг бүү асуу, инээснийг асуу” гэдэг биз. Тэгвэл инээсэн хүмүүст хариу барья. Инкубатор гэсэн гадаад үгийг манайхан их хэрэглэдэг. Тэгвэл энэ үгийг хөрсөн дээр нь буулган “Чинээлэг малчин бойжуулах төв” гэж байгууллагаа нэрлэсэн залууст баярлууштай. Энэ төслийг Дундговийн уугуул, малчин удамтай, малчин түмэнтэй ажиллан аймаг засаглаж явсан залуу Лувсандоржийн Одсэр санаачилжээ. Санаачлаад зогсохгүй Говьсүмбэр аймагт туршиж хэрэгжүүлээд, эхний үр дүнг үзчихсэн байна.

Энэ залуу хэн нэгний хаа нэгтээ хийчихсэн ажлыг өөртөө наах гээгүй, өөрийнхөө сэдэж санаж, ажил хэрэг болгож, үүнийхээ үр дүнгийн төлөө “Өдрийн бодол шөний зүүд болон” өөрийгөө зориулан Монголын өргөн уудам нутагт хэдэн мянган бээр аялан, олон мянган малчин, эрдэмтэн, судлаачтай уулзжээ. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын энэ хөтөлбөр тун ирээдүйтэй харагдана.

Тухайлбал, өдрөөс өдөрт, жилээс жилд цөлжин доройтож байгаа бэлчээрийн нөөцийг аварна. Ямар аргаар өнөө хэр 70 сая даваад байгаа мал сүргийн тоог наад зах нь хоёр дахин, түүнээс ч илүү бууруулж ашиг шимийн гарц, тэндээс олох орлогыг одооныхоос хэд дахин, магадгүй хэдэн арав, зуу дахин нэмэгдүүлэх юм бэ. Малын тоог цөөрүүлэх амархан, харин яаж ашиг шим, түүхий эдийн гарцыг хэд дахин нэмэх вэ? Энэ нь тэжээлийн чанар, амин дэмийг цоо шинэ түвшинд хүргэнэ.

Манай ард түмэн “Уургандаа цадаагүй төл төлгөндөө майлна” гэлцдэг. Энд түүний хэрэгжүүлсэн “Хонь” төслөөс жишээ авъя. 500 толгой хониор жишээлэхэд: Эхлээд сайн үүлдрийн омгоор сайжруулна. Тэгээд хурга гармагц түүний авах ёстой амин дэмийг сүү орлох тэжээлээс нөхөж, 8-10 сарын дотор таван настай эр хонины жинд хүргэн борлуулах технологитой юм. Эндээс таван жилийн хөдөлмөр, тохиож болох ган, зудын эрсдэл, мөн хугацааны бүх төрлийн зардал хэмнэгдэнэ. Тэр бүхнийг мөнгөөр хэмжих гээд үз дээ. Нэг хонины тухайд гэхэд энэ бүхэн хэдэн зуун мянга, магадгүй хэдэн сая төгрөг яригдах биз. Энэ мэтээр 50 үхэр, 500 ямаа, 50 адуу… гэх мэтээр тооцоолсон байгаа.

“Чинээлэг малчин” төсөл үндэсний хэмжээний хөтөлбөр болноо гэхэд мянга мянган малчин дэмжээд, төсөлд хандаад эхэлчихсэн, захиа занаа, утас шөрмөсөөр энэ төвтэй холбогдож байна. Өмнөх сонгуулиудаар нэр дэвшигчдийн сайхан үлгэрт хууртаж хаширсан зарим хүн “Хөрөнгийн ямар эх үүсвэр байна”, “Хэн хэрэгжүүлэх юм бэ”, “Тэр дэлхийн энтэй тэрбумтан малчны дундаас төрнө гэдэг чинь үлгэр” гэсэн бодлын үүднээс инээсэн хэрэг. Тэгвэл энэ төсөл хөтөлбөр хэрэгжих эсэхэд эргэлзэх хэрэггүй гэж хэлэх байна.

Аймгуудад салбарууд байгуулагдаад, зарим нь ажлаа гялалзуулж байгаа. Ардчилсан нам “Чинээлэг малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөртэй сонгуульд орж байгаа. Ардчилсан нам сонгуульд ялвал энэ төсөл улс төрийн дэмжлэг авах нь тодорхой. Гэсэн хэдий ч ирэх сонгуулиар улс  төрөөс үл хамааран энэ төслөө хэрэгжүүлэх хүсэл зориг Лувсандоржийн Одсэрд байгаа.

Б.БААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

emma 2020-05-16 202.9.40.69

demjij bna Amjilt husie. Yaduu setgelgee gej., Bayan chineeleg baihiig uzen yaddag setgehuigeesee salya mongolchuud mini ee. Bi ene huniig tanihgui. gehdee sanaachilsan tusliinh tuhai nevtruulgiig uzsen. uneheer zuv yum hiih gej zutgej yavaa hun bilee. Шал худлаа улс төрчид байсан бол нэг удаа 20,000 төгрөг өгөөд саналыг худалдан авахыг бодох байсан. Гэтэл энэ хүн малчдыг байнгын, ашиг орлоготой байлгах, уламжлалт мал малллагаанд өөрчлөлт хийх төсөл санаачилсан бн лээ.

Avatar

зочин 2020-05-16 43.242.243.90

Малчид орлогоосоо татвар төлдөг байх ёстой, чинээлэг малчин төрүүлж бойжуулах энэ төслийн эцсийн, ганц зорилго нь татварын бааз суурийг нэмэгдүүлэх явдал байх ёстой, тэрнээс бөхчүүд, уяачид шиг адгийн шаарнуудыг тоох нэмэх хэрэггүй

Avatar

Зочин 2020-05-16 203.91.115.38

Сайхан санаачлага шvv. Vргэлж муу муухай юм бодож сэтгэхгvй дэмжицгээе!!!

Avatar

зочин 2020-05-16 66.181.161.4

Баян Монгол Орон.

Avatar

Буруу Цолмон 2020-05-16 103.10.23.119

Миний дотроон бодож байдаг зүүлийг хэллээ Бэлчээриийн болон тэжээлиийн хосолсон чанартай таваарлаг мал аж ахуйг би болгох
Малчдыг хамтын хөдөлмөрт оруулах түүхий эд сүү цагаан идээгээн сумандаан боловсоруулаж бэлэн бүтээхтүүн болож худалдаанд гаргах Байгалын баялагаан үүлдвэрлэл болгох Тэжээлийн ургамал тариалах байгалаа хамгаалах Хотод өөрийн нэрийн дэлгүүртэй байх
Энэ бүх бололцоо хөдөөд дүүрэн би Хөдөөд ажилтай мөнгөтэй байх бүх болцоо би

Avatar

Зочин 2020-05-16 202.21.107.108

Шилдэг татвар төлөгч малчин үүсгэнэ гэж яриа.

Avatar

Зочин 2020-05-16 202.9.46.132

ЯГ ЗӨВ, чИНЭЭЛЭГ ГЭДЭГ НЬ ГАНЦААРАА Л БАЯЖИХ ТУХАЙ ЯРИГДААД БАЙНА шИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ МАЛЧИН БАЙХЫН ТӨЛӨӨ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ, ӨӨРӨӨ Ч БАЯН УЛСДАА Ч АШГААСАА ТӨЛДӨГ МАЛЧИДЫГ БИЙ БОЛГОЁ

Avatar

зочин 2020-05-16 66.181.186.180

Ардчиллынхан хэдэн удаа төрд гарч улс орныг сүйрүүлж хаячаад сонгууль болохоор өнөө л хоосон том амлалт түмнийг хуурдаг нь хэвээрээ Тэд анх малыг хувьчлаад зөнд нь хаясан Тэжээлийн бааз хашаа саравч худаг усаа хайхралгүй орхиж бэлчээрийн даац ашиглалтыг сөнөөсөн Экспорт саарсанаас малын тоо толгой нэмэгдсэн ч чанар нь муудсэн Сүүлдээ уул уурхай мөнгө рүү шунаж үлэмж хүч гаргаж буй болгосон ХАА-н тогтолцоогоо нураачаад одоо л гэнэт 30 жилийн дараа учиргүй сайхан болгох юм гэнэ Ийм л амьтад доо

Avatar

Зочин 2020-05-16 202.21.108.246

Яг үнэн нь Орос ах эгч чинь чамайг хаяад явсан ш дээ.

Avatar

zaluu 2020-05-16 66.181.180.22

4 jil yuuch hiigeegui dahiad 4 jil yum yaraigui baij odoo songuul oirthoor ih goe yum yarih yumaa odseree odoo serj iz ichdeggui yumuu

Avatar

Оогий 2020-05-16 202.9.46.180

чинээлэг гэхээсэээ боловсролтой соёлтой 21 р зууны иргэн болгохгүй бол хир үнэртүүлсэн бохир мөртөө нээх торго дурдангаар гоёсон хийрхүү баярхуу тэнэгүүд гарна даа ,бүр манж ноён хатны хувцас одоогоороо өмсөөд байгаам чинь

Avatar

Зочин 2020-05-16 202.21.108.34

Хуучин "Цайз" зах гэж байхад хэдэн малчдаа увайгүй шулдаг "ченж" хийдэг байсан гар

Avatar

Зочин 2020-05-16 202.9.46.237

Чинээлэг малчин гэдэг бол аргатай зальтай, сувьдаг шуналтай орчин цагийн феодал анги даруй мөн. Хүн хүнээ дарлан мөлждөг феодалын бурангуй ёс Монголд сэргэж байгааг зөвтгөж, тэдний өөгшүүлж байгаа АН сөнөтүгэй!

Avatar

Зочин 2020-05-16 202.179.27.45

Чи өөрөө феодал.

Avatar

Зочин 2020-05-16 202.9.46.237

Хүн хүнээ дарлан мөлжих ёсыг сэргээх байгаа орчин цагийн феодал анги сөнөтүгэй!

Avatar

Зочин 2020-05-16 202.9.46.237

Одооны малчин анги бол хуучны феодал ангийг шинээр төрүүлж байгаа. Зуд турхан, байгалийн давагдашгүй хүчин зүйл, бусад янз бзрийн шалтгаанаар малаа алдаж хоосорсон ядуусаар маш бага хөлсөөр малаа хариулуулж дарлан мөлжигч анги Монголд сэргэж байгаагийн жишээ. Нөгөө мулгуу тэнэг засаг төр нь тэр дарлан мөлжигч анги дахин иөхж байгааг анзаарахгүй анзаарсан ч анзаараагүй дүр үзүүлж тэдэнд элдэв янзаар үйлчилж, аль болох ьал засаж долигонож байгаа нь жигшүүртэй хэрэг. Нөгөөдүүл нь бүр оодорчихсон.

Avatar

МАН ГИШҮҮН 2020-05-16 202.70.34.114

МАНАЙ ГСА-Д АН-ААС НЭРДЭВШИХ ДУ-ГУРВАНСАЙХАН ШИНЭЧЛЭЛИЙН ЭРДЭНЭБҮРЭН БОЛ ХАТУУ ӨРСӨЛДӨГЧ, БАС СОНГОГДОХООР ЗЭВҮҮН ГАР БНА ЛЭЭ…………….. БҮХЭЛ БҮТЭН НЭГ СУМЫГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСЭН НЭР ДЭВШИГЧ МУ-ЫН СОНГУУЛИЙН ТҮҮХЭНД Ч , ГАРСАН ГИШҮҮДЭЭС Ч ХИЙСЭН ХҮН БАЙХГҮЙ НЬ ХАТУУ ҮНЭН БИЛЭЭ………….
ҮНЭН БОДИТ АЖЛЫГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАМД САНАЛАА ӨГӨХӨӨР ШИЙДЛЭЭ…………………..

Avatar

МАН ГИШҮҮН 2020-05-16 202.70.34.114

энэ ЧЭНЖ ЮУ ХУЦААД , БҮҮР ДУНДГОВИЙНХ БОЛЧИХСОН ШААЖ БХ ЧИНЬ АРГАҮЙ Л БАРЬЦГҮЙ ГАР ЮМ ДАА……………….ГОВЬСМБЭРИЙН ЗАСАГ ДАРГААР БАЙХДАА ГАНЦ ОЛИГТОЙ ЮМ ХИЙГЭЭГҮЙ АРХИЧИН ШҮҮДЭЭ…………….ШОУДАНА ГЭЖ ЮУ ГЭХЭВ ЭЭЬ ЕЭ БҮҮ ҮЗЭГД………ХЭДЭН МУУ ХҮҮХНҮҮДЭЭ ЁСТОЙ ТАМЛАДАГ ГАР БАЙЛАА ГЭЖ ……

Avatar

Зочин 2020-05-16 192.82.69.166

дундговь аймагт төрсөн говьсүимбэр аймагт маш олон бүтээн байгуулалт хийсэн олон жишээ бна шүү

Avatar

Зочин 2020-05-16 202.126.89.92

Нэг ч төгрөгийн татвар энэ насандаа төлж үзээгүй мөртлөө хүүхдийн мөнгө, сургалтын төлбөр , одонгын мөнгө, тэтгэвэр ичихгүй авч иддэг чинээлэг малчнаар хүүрээ хийнээ, тэгээд бас өвөл баахан өвс үнэгүй цуслана, тэгээд мах ноолуураа аймаар үнэтэй зарнаа, хүүхдүүд нь бүгд гадаадад сурнаа , гаднаа ланд сойчихсон өдрийн нэг мотоцикл эвдэнэ, тэгэхээр бидэнд чинээлэг малчин хэрэггүй, малчин ч гэж дээ өөрөө малаа хариулахаа больчихсон ш дээ , доороо зарц нартай

Avatar

зочин 2020-05-16 192.82.65.55

Мал маллаж үзчихээд сэтгэгдэл бичнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж