Инээсэн хүмүүст ийм хариу барья

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

Инээсэн хүмүүст ийм хариу барья

“Чинээлэг малчдыг бойжуулна”, “Дэлхийн энтэй тэрбумтан малчдаас төрнө” гэхээр инээсэн хүн бий.  Гэхдээ малчид биш, “хурган” дарга нар. Уурласныг бүү асуу, инээснийг асуу” гэдэг биз. Тэгвэл инээсэн хүмүүст хариу барья. Инкубатор гэсэн гадаад үгийг манайхан их хэрэглэдэг. Тэгвэл энэ үгийг хөрсөн дээр нь буулган “Чинээлэг малчин бойжуулах төв” гэж байгууллагаа нэрлэсэн залууст баярлууштай. Энэ төслийг Дундговийн уугуул, малчин удамтай, малчин түмэнтэй ажиллан аймаг засаглаж явсан залуу Лувсандоржийн Одсэр санаачилжээ. Санаачлаад зогсохгүй Говьсүмбэр аймагт туршиж хэрэгжүүлээд, эхний үр дүнг үзчихсэн байна.

Энэ залуу хэн нэгний хаа нэгтээ хийчихсэн ажлыг өөртөө наах гээгүй, өөрийнхөө сэдэж санаж, ажил хэрэг болгож, үүнийхээ үр дүнгийн төлөө “Өдрийн бодол шөний зүүд болон” өөрийгөө зориулан Монголын өргөн уудам нутагт хэдэн мянган бээр аялан, олон мянган малчин, эрдэмтэн, судлаачтай уулзжээ. “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын энэ хөтөлбөр тун ирээдүйтэй харагдана.

Тухайлбал, өдрөөс өдөрт, жилээс жилд цөлжин доройтож байгаа бэлчээрийн нөөцийг аварна. Ямар аргаар өнөө хэр 70 сая даваад байгаа мал сүргийн тоог наад зах нь хоёр дахин, түүнээс ч илүү бууруулж ашиг шимийн гарц, тэндээс олох орлогыг одооныхоос хэд дахин, магадгүй хэдэн арав, зуу дахин нэмэгдүүлэх юм бэ. Малын тоог цөөрүүлэх амархан, харин яаж ашиг шим, түүхий эдийн гарцыг хэд дахин нэмэх вэ? Энэ нь тэжээлийн чанар, амин дэмийг цоо шинэ түвшинд хүргэнэ.

Манай ард түмэн “Уургандаа цадаагүй төл төлгөндөө майлна” гэлцдэг. Энд түүний хэрэгжүүлсэн “Хонь” төслөөс жишээ авъя. 500 толгой хониор жишээлэхэд: Эхлээд сайн үүлдрийн омгоор сайжруулна. Тэгээд хурга гармагц түүний авах ёстой амин дэмийг сүү орлох тэжээлээс нөхөж, 8-10 сарын дотор таван настай эр хонины жинд хүргэн борлуулах технологитой юм. Эндээс таван жилийн хөдөлмөр, тохиож болох ган, зудын эрсдэл, мөн хугацааны бүх төрлийн зардал хэмнэгдэнэ. Тэр бүхнийг мөнгөөр хэмжих гээд үз дээ. Нэг хонины тухайд гэхэд энэ бүхэн хэдэн зуун мянга, магадгүй хэдэн сая төгрөг яригдах биз. Энэ мэтээр 50 үхэр, 500 ямаа, 50 адуу… гэх мэтээр тооцоолсон байгаа.

“Чинээлэг малчин” төсөл үндэсний хэмжээний хөтөлбөр болноо гэхэд мянга мянган малчин дэмжээд, төсөлд хандаад эхэлчихсэн, захиа занаа, утас шөрмөсөөр энэ төвтэй холбогдож байна. Өмнөх сонгуулиудаар нэр дэвшигчдийн сайхан үлгэрт хууртаж хаширсан зарим хүн “Хөрөнгийн ямар эх үүсвэр байна”, “Хэн хэрэгжүүлэх юм бэ”, “Тэр дэлхийн энтэй тэрбумтан малчны дундаас төрнө гэдэг чинь үлгэр” гэсэн бодлын үүднээс инээсэн хэрэг. Тэгвэл энэ төсөл хөтөлбөр хэрэгжих эсэхэд эргэлзэх хэрэггүй гэж хэлэх байна.

Аймгуудад салбарууд байгуулагдаад, зарим нь ажлаа гялалзуулж байгаа. Ардчилсан нам “Чинээлэг малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөртэй сонгуульд орж байгаа. Ардчилсан нам сонгуульд ялвал энэ төсөл улс төрийн дэмжлэг авах нь тодорхой. Гэсэн хэдий ч ирэх сонгуулиар улс  төрөөс үл хамааран энэ төслөө хэрэгжүүлэх хүсэл зориг Лувсандоржийн Одсэрд байгаа.

Б.БААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж