"Мөнгөгүйн улмаас иргэд цөхрөнгөө барж байна"

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

"Мөнгөгүйн улмаас иргэд цөхрөнгөө барж байна"

"Мөнгөгүйн улмаас иргэд цөхрөнгөө барж байна"

Боливийн парламентын дарга Эва Копа “Хүмүүс коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэм зөрчсөн гол шалтгаан нь өлсгөлөнтэй холбоотой. Тэд хоол идэх мөнгөгүйн улмаас цөхрөнгөө барж байгааг Шилжилтийн засгийн газар ойлгох хэрэгтэй. Бид эдгээр хүмүүст гэртээ үлдэж, гадаа гарахгүй байхад нь туслах зорилгоор цогц бодлого боловсруулах ёстой" гэж хэлжээ.

Мөн тэрбээр иргэдийн эсэргүүцлийн эсрэг хууль бус арга хэмжээ авч байгаа явдлыг таслан зогсоохыг түр Засгийн газраас шаардсан байна. Эва Копагийн хэлснээр, тус улсын янз бүрийн бүс нутагт өрнөж буй хорио цээрийг эсэргүүцсэн жагсаалд улс төрийн ямар нэгэн шалтгаан байхгүй бөгөөд жинхэнэ асуудал нь коронавирусийн халдварын улмаас хорио цээр тогтоож, түүнээс үүдсэн өлсгөлөн аж.

Эх сурвалж: RT
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж