АНУ-ын төгсөгчид олны танил ододтой төгсөлтийн баяраа хийнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын төгсөгчид олны танил ододтой төгсөлтийн баяраа хийнэ

АНУ-ын төгсөгчид олны танил ододтой төгсөлтийн баяраа хийнэ

АНУ-д төгсөлтийн баярыг шинэ коронавирусийн улмаас шинэ аргаар цахим орчинд олны танил оддыг оролцуулан зохион байгуулахаар шийджээ. Энэ тухай Индиана мужийн Фишерс хотын ахлах сургуулийн төгсөгч Райн Даниелс хэлэхдээ "Коронавирусийн улмаас уламжлалт аргаар төгсөлтийн баяраа хийж чадахгүй болсонд уйтгартай байна. Би олон ахлах сургуулийн төгсөлтийн баяр харж байсан. Харин энэ жил миний боломж байлаа. Би энэ мөчийг 13 жил хүлээсэн. Гэвч энэ мөчийг мэдэрч чадахгүй болсондоо гунигтай байна" хэмээжээ.

Ирэх Баасан гаригт телевизийн од Опра Уинфри, жүжигчин Мэттью Макконахи, реппэр Cardi B нар Facebook-ээр дамжуулан төгсөлтийн баярт оролцох бол Бямба гаригт "Хамтдаа төгсөцгөөе" хэмээх телевизийн нэвтрүүлэгт АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, түүний гэргий Мишель Обама, мөн сагсан бөмбөгийн од тоглогч Леброн Жэймс гэх мэт олны танил хүмүүс оролцох аж. Харин ирэх зургадугаар сарын 6-ны өдөр Youtube платформ дээр "Хүндэт 2020 оны ангийнхан" хэмээх энтертайнмент өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж