НӨАТ-ын урамшууллын 2020 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 2020 оны тавдугаар сарын 17-ны Ням гаригт “Боловсрол суваг” телевизээр 19:10 цагт орон даяар шууд явагдах билээ. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм.
“Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өнөөдөр (2020.05.16) 19:00 цагт хийгдэхээр болсон билээ. Иймд иргэн та НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 17:00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой юм.
Холбоотой мэдээ