“Covid 19”-ийн цар тахлыг зарим судлаачид биотерроризм гэж үзэж байгаа ажээ. Гэвч терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллага, тусгай албадын зүгээс энэхүү цар тахлыг биотерроризм гэж албан ёсоор дүгнээгүй байна.
Зарим нэг судлаач, албаны хүмүүсээс биотерроризмын шинжтэй байж болзошгүй гэсэн таамаглалууд дэвшүүлж байгаа хэдий ч нотлогдсон зүйл байхгүй байгаа аж. Гэхдээ дэлхийн ихэнх улс орнуудын хувьд цар тахлын үед авч буй арга хэмжээ нь биотерроризмын халдлагын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй төсөөтэй байгаа юм байна.
Биотерроризмын цар тахлаас ялгарч буй гол шинж нь өвчин үүсгэгч нян, вирус, бактерийг лабораторийн аргаар зориудаар гарган авч, түүнийг хүн ам, ургамал амьтанд санаатайгаар халдварлуулах, өвчлүүлэхэд оршдог. Өөрөөр хэлбэл биотерроризм нь үй олноор хөнөөх зорилгоор зэвсэг бүтээх, түүнийг ашиглах шинжтэй байдаг ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ