Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад гацсан иргэдээ чартер нислэгээр болон автозамын боомтоор татан аваад буй. Хамгийн сүүлд тусгай үүргийн нислэгээр ОХУ-аас эхний ээлжид 340 оюутан, Турк улсаас 176 иргэн эх орондоо ирж, тусгаарлагдсан билээ.
Мөн өчигдөр /2020.05.15/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор ирсэн 182 иргэнд эрүүл мэндийн тандалт, судалгаа хийж, биеийн халууныг нь хэмжжээ. Энэ үеэр зургаан иргэнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн тусгаарласан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр нийт 188 иргэнийг Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус тус эмнэлгийн ажиглалтад авчээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ