Орон сууцны хувийн конторуудад дэмжлэг хэрэгтэй байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон сууцны хувийн конторуудад дэмжлэг хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

Орон сууцны хувийн конторуудад дэмжлэг хэрэгтэй байна

Нийслэлд орон сууцны конторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн 12 аж ахуйн нэгж холбогдох хууль, стандарт, норм, дүрмээ хэрхэн хэрэгжүүлж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгажээ.

Ажлын хэсэг орон сууцны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын чанар, зураг төсөл, бичиг баримт, дотоод хяналт, ажлын байрны эмх цэгц, ус, дулаан дамжуулах төв, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалтын төлөв байдлыг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн байна.

Конторууд мэргэжлийн инженер, техникийн ажилтан цөөнтэй, зарим нь ажилтангүй, зайлшгүй байх ёстой ажлын багаж хэрэгсэл дутмаг, ажлын зохион байгуулалт хангалтгүй, СӨХ болон ус, дулаан хангамжийн гадна шугам сүлжээний эзэмшигчидтэй гэрээ хийгээгүй, халаалтын системийн дулааны зангилаа, гол шугам хоолойг дулаалаагүй зөрчил нийтлэг илэрлээ.

Мөн шугам сүлжээний урсгал засвар болон өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөлтгүй, хэрэглэгчдэд засварын ажил хийх тухай мэдэгддэггүй, осол аваарийн үед хэрэглэх нөөц материал, тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл муутай, шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжийн ус, дулааны гол шугам хоолойнуудад зэврэлтээс хамгаалах түрхлэг, дулаан тусгаарлагчийн ажлыг дутуу хийснийг гүйцээж, засварлаагүй байна.

Конторууд 3-4 мянган хэрэглэгчтэй бол ашигтай ажиллан, энэ хэрээрээ ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийдэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Гэсэн ч цөөн хэрэглэгчтэй учир хөрөнгө санхүү муу, цалин бага байдгаас мэргэжлийн инженер, техникийн ажилтан тогтвор суурьшилтай ажилладаггүй хүндрэл байна. Мөн цэвэр, бохир ус, халаалт дулааны үйлчилгээ үзүүлэхийн тулд Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон хэд хэдэн газраас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог, Орон сууцны тухай, Дундын өмчлөлийн тухай зэрэг хууль хоорондоо зөрчилддөг гэнэ.

Хэдийгээр орон сууцны хувийн конторууд төрийн ачаанаас тодорхой хэмжээгээр үүрч байгаа ч төр, засгаас ямар нэгэн дэмжлэг авч байгаагүй. Хамтарч ажиллах хүсэлтээ Барилга, хот байгуулалтын яам, холбогдох бусад байгууллагад удаа дараа хүргүүлж байсан ч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөг хүрчээ.

Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцлээ.

Шалгалтын дүнг үндэслэн орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн бүх байгууллагад хяналтын шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авах, дулаан хангамжийн системийн засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг орон сууц ашиглалтын бүх байгууллагад олгох арга хэмжээ авах зэргийг холбогдох яам, байгууллагад хүргүүлэхээр тогтлоо.

Манай улсад орон сууцны хувийн хэвшлийн 62 контор үйл ажиллагаа явуулж байна.

Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-12 202.21.106.114

Gadaa dulaarchihaar paaraa dutuu halaadag, usni mungiig husseneeree bichij avdag davarchihsan yumnuudad yu gej bas demjleg uzuuleh gej? Bat dulaan urguu gegch davarchihsan kontor

Зочин 2015-12-12 49.0.185.221

Арвин гишүүн СӨХ-ийн холбооны тэргүүн гэсэн. СӨХ бол улс төрчдийн бэлэн хоол олж идэх эх үүсвэр л болж байна.

Зочин 2015-12-12 49.0.185.221

СӨХ -ийг татан буулгаж Орон сууцны конторт нэгтгэмээр байна. Юу ч хийх чадваргүй СӨХ хэрэг алга. Орон сууцны контор гэж урьд нь дулаан, ус, цахилгаан, байр, лифт, цэвэрлэгээ гээд бүх үйлчилгээг үзүүлдэг байсан. СӨХ гэж нэг байгууллагыг тэжээх шаардлага алга.

njuty 2015-12-12 122.201.21.69

ус халаасан гээд хүйтэн усыг хүртэл нэмж төлүүлдэгээ болиочээ. Бас дулааны суурь, усны суурь үнэ авдагаа болиоч

ZOCHIN 2015-12-12 59.153.115.186

BAT BAYAN DULAAN GEJ DAVARSAN LUIVARCHIN KONTORIIG SHALGAACH. NASOSNII MUNGU GEJ AVDAG BAISNIIG N BOLIULSAN CHIN ODOO US HALAASNII MUNGU GEJ AVDAG BOLCHLOO.

zochin 2015-12-12 59.153.115.186

yun demjleg ve? naaduul chin irgediig shulaad terbumtnuud bolson bgaa. tom tom mashin unaad buun bulga shubanuud yavj bdag. neg ailaas dor hayaj 30-40 myngan tug iluu avdag kontoruud bn.

ард түмэн 2015-12-12 202.9.41.50

юу яасан хувийн конторынхон гэж дарах даруулга гүй жинхэнэ иргэдийг шулж санасанаа нэхэж байгаа