Зургадугаар сард ашиглалтад орох дугуйн замууд

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

Зургадугаар сард ашиглалтад орох дугуйн замууд

Зургадугаар сард ашиглалтад орох дугуйн замууд

Бүтээн байгуулалт эхэлж, автозамын шинэчлэл, засварын ажил өрнөж байна. Энэ хүрээнд нийслэлд дугуйн замуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд, ирэх сард Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам ашиглалтад орно.

Хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр, зургадугаар сарын 10-нд шинэ дугуйн замыг нээх юм байна. Мөн Маршалын гүүрнээс Гачуурт-Улиастайн гүүр хүртэл бүрэн гэрэлтүүлэгтэй, хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой 7.2 км урт үргэлжлэх явган хүний болон дугуйн зам зургадугаар сард ашиглалтад орох юм байна.

Цаашид Таван шар – Саппоро, Саппоро – Баянбүрд, МУБИС – Зүүн 4 зам,  Зүүн 4 зам – Офицеруудын ордон,  Яармагийн гүүр – Маршалын гүүр – Зайсангийн гүүр – Скай Ресорт – Баянзүрхийн товчоо – Налайхын замтай тус тус холбосон дугуйн замыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Иргэдийн зүгээс үндсэн трассаас зайтай, аюулгүй стандарт бүхий дугуйн зам хэрэгтэй байна гэх санал, гомдол ирүүлдэг тул ийнхүү дээрх дугуйн замуудыг эхний ээлжинд ашиглалтад оруулахаар болсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж