"Монгол Улс терроризмын аюулын дунд түвшний эрсдэлтэй" | News.MN

"Монгол Улс терроризмын аюулын дунд түвшний эрсдэлтэй"

"Монгол Улс терроризмын аюулын дунд түвшний эрсдэлтэй"

"Монгол Улс терроризмын аюулын дунд түвшний эрсдэлтэй"

Дэлхийн аль ч улс, хүн ам терроризмын аюул заналаас ангид байна гэж үгүй бөгөөд терроризм, түүний аюул занал ямагт оршсоор иржээ. Аюул заналын цар хүрээ ямар байна вэ гэдэгт асуудлын гол бий аж.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Л.Энхбаярын ярьснаар, Терроризмтой тэмцэх зөвлөл 2015 оноос эхлэн “Монгол Улсын терроризмын аюулын эрсдлийн үнэлгээ”-г жил бүр боловсруулж, ҮАБЗ болон төрийн холбогдох байгууллагуудад эрсдлийг бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар зөвлөмж, чиглэл хүргүүлсээр иржээ. Энэхүү эрсдлийн үнэлгээгээр манай улсын терроризмын аюулын эрсдэл “багаас дээш дунд түвшинд” эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна.

Зарим судлаач, иргэд Монгол Улсад терроризмын аюул занал байхгүй, эрсдэлгүй гэсэн байр сууриа илэрхийлдэг. Гэхдээ бодит нөхцөл байдал дээр юунд тулгуурлаж энэ байр суурийг илэрхийлж байгаа вэ гэдгээ тайлбарлах нь зүйтэй аж.

Манай улс Олон улсын терроризмын нөхцөл байдлын индексээр терроризмын аюул занал харьцангуй бага хэмээн тодорхойлогдсон хэдий ч аюул заналыг шууд үнэлж, эрсдэлгүй улс гэж үзэх боломжгүй юм байна. Нөгөө талаас энэхүү индекс нь зөвхөн дэлхийн улс орнуудад үйлдэгдсэн террорист гэмт хэрэг, халдлага болон түүний улмаас амь насаа алдсан иргэдийн тоон мэдээнд үндэслэдэг ажээ. Эрсдлийг нэмэгдүүлж буй гадаад болон дотоод хүчин зүйлс ямар түвшинд байгаа, түүнээс манай улсад нөлөөлж болзошгүй асуудал юу байгааг тодорхойлж байж бид эрсдэлтэй юу, үгүй юу гэдгээ мэдэх юм байна.

Эрсдлийг нэмэгдүүлж буй гадаад хүчин зүйлээс олон улсын террорист байгууллага, тэдгээрийн гадаад террорист дайчид (foreign terrorist fighters)-ын гуравдагч улс орнууд руу шилжиж буй шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд террорист байгууллагад дэлхийн 120 орчим улсаас 50 мянга гаруй иргэн эх орноо орхиж, гишүүнээр элссэн тоо баримт байдаг байна.

Террорист байгууллагуудын эсрэг дэлхийн улс орнууд цэргийн ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд үйл ажиллагааных нь хүрээ хумигдаж, улмаар гишүүд нь гуравдагч улс орнууд руу шилжих, нэвтрэн суурьших, улмаар террорист халдлага үйлдэх аюул занал бодитой байгаа аж. Манай улсын хувьд эдгээр этгээдүүд нэвтрэн орж ирж болзошгүйг олон улсын байгууллагуудаас анхааруулсаар буй юм байна.

Дотоод хүчин зүйлсийн тухайд террорист үйлдэлд ашиглагдаж болзошгүй зэвсэг, хэрэгслийн хяналт сул, олон нийтийн сүлжээ зэргээр дамжуулан суртал ухуулга явуулах, гишүүн элсүүлэх зам сувагт тавих хяналт сул, терроризмын суурь нөхцөл үүсэн бүрэлдэх эрсдэлтэй, терроризмтой тэмцэх байгууллагуудын чадавх сул зэргийг товчхон дурдаж болох аж. Эрсдлийг бууруулах чиглэлээр тус зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсээр буй юм байна.

Хуульд заасны дагуу тагнуулын байгууллага нь зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд тэргүүлэх чиг үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч энэхүү тэмцэл нь дан ганц нэг байгууллагын оролцоонд тулгуурлаж байсан түүхгүй ажээ. Терроризмын аюул занал, түүний эрсдлийг бууруулах, түүнтэй амжилттай тэмцэхийн үндэс нь хамтын хүчин чармайлт байсаар ирсэн. Тийм учраас терроризмтой тэмцэх үйл ажиллагаа нь иргэн, олон нийтийн байгууллага, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг туслалцаанд тулгуурладгийг НҮБ болон олон улсын бусад байгууллагаас ч гишүүн улс орнуудад зөвлөмж болгосоор буй юм байна.

Дэлхийд террорист байгууллагын гадаад террорист дайчдын шилжилт хөдөлгөөн тулгамдсан асуудал болж, Ирак, Сирийн бүс нутгаас шахагдаж, гуравдагч орон руу нэвтрэхийг санаархаж байгаа аж. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж террорист этгээдүүд шилжин суурьших хамгийн таатай бүс нутагт Төв Ази орсон байна.

Шашин болон зохион байгуулалттай гэмт хэрэг тэр дундаа хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт, газар зүйн байршил зэрэг нь Төв Азид террорист этгээд шилжин суурьших таатай нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн тэд үйл ажиллагааныхаа арга хэлбэрийг өөрчилж, тухайлбал, цахим орчинд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, жижиг бүлэг, бүлэглэлүүд өөрсдийн санхүүжилтийн эх үүсвэрээ бие даан шийдвэрлэх болсон байна. Түүнчлэн халдлага үйлдэхдээ шинэ технологи, хими, биологи, цөм, цацраг идэвхт бодис, хэрэгсэл ашиглахыг эрмэлзэх болжээ.

Монгол Улсад террорист гэмт хэрэг, халдлага үйлдэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдсэн дадлага сургуулийг 2018 оноос хойш “Хаан Шонхор” нэрийн дор зохион байгуулах болсон. Энэ хугацаанд сөрөг тусгай ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй хууль сахиулах байгууллагын 1800 гаруй албан хаагчийн томоохон дадлага сургуулийг амжилттай зохион байгуулжээ. Түүнчлэн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлтэй хамтран сөрөг тусгай ажиллагааны бүсийн дадлага, сургуулийг жил бүр зохион байгуулж буй юм байна.

Монгол Улс нь терроризмтой тэмцэх олон улсын 19 гэрээ хэлэлцээрээс 13-т нь нэгдэн орсон бөгөөд цаашид үлдсэн 6 гэрээ хэлэлцээрт нэгдэн орох нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж.

Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2010 онд БНТУ-тай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Улмаар 2015 онд ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүсийн бүтэц байгууллагатай “Терроризм, экстремизмтэй тэмцэхэд хамтран ажиллах, мэдээлэл солилцох” протокол байгуулсан.

Өнгөрсөн онд БНКаз Улс, БНКиргиз Улс, ОХУ-тай “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулан хамтран ажиллаж буй юм байна. Тус зөвлөлөөс НҮБ, ЕАБХАБ, ШХАБ-ын ижил чиг үүргийн байгууллага болон гадаад улсын терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудтай чадавхи бэхжүүлэх, мэдээлэл солилцоо, сургалт дадлага, хурал зөвлөгөөн болон хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр олон чухал үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж иржээ.

Тухайлбал, 2019 онд НҮБ, ЕАБХАБ-тай хамтран “Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд бүх нийгмийг хандуулах” сэдэвт бүс нутгийн өндөр түвшний бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Тус хуралд төлөөлөгчдийн зүгээс оюутан залуус, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн дуу хоолой, дэмжлэг туслалцаа энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал гэдгийг тунхагласан билээ.

ФАТФ-Д МОНГОЛ УЛСЫН ЭЭЛЖИТ ТАЙЛАНГ ХАМГААЛСАН ДҮНГИЙН ТУХАЙ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА ХИЙЖЭЭ

Өнгөрсөн Баасан гариг (2020.05.15)-т Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгуулав.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар Тагнуулын байгууллага нь терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Терроризмтой тэмцэх зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Гэрэл тэргүүлж бүрэлдэхүүнд нь 19 байгууллагын удирдлага, мэргэшсэн албан хаагчид ажиллаж байна.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаан улирал тутамд тасралтгүй хуралдаж тайлант хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг гишүүдэд тайлагнаж, цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг ажээ.

Зөвлөлийн хуралдааны шийдвэр батлагдсан даруйд шууд хэрэгждэг бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар зөвлөлийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хүлээдэг байна.

Энэ удаагийн хуралд Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ГИХГ, ГЕГ, УБЕГ, ХХМТГ, МХЕГ, ТатЕГ-ын удирдлагууд болон эдгээр байгууллагуудын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнууд оролцжээ.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар нийт 3 асуудлаар таницуулга хийж, 4 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна. Тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, “Террорист байгууллагын санхүүжилт, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал”, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага(ФАТФ)-д Монгол Улсын ээлжит тайланг хамгаалсан дүнгийн тухай асуудлаар тус тус мэдээлэл, танилцуулга хийв.

Мөн тэсэрч дэлбэрэх, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт болон устгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх тухай, Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжих тухай, хими, биологи, цөм болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудал, түүнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх тухай болон Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцүүлж дэмжээд хуралдааны тогтоолд тусгаж ЗГХЭГ, ҮАБЗ-д танилцуулахаар тогтсон байна.

Хэдийгээр манай улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын аюул заналын эрсдэл харьцангуй бага боловч ирээдүйд манай улсад учирч болзошгүй шашны гаж буруу урсгал, түүний нөлөөлөл, радикалист, экстремист үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон терроризм, түүний суурь нөхцөл манай улсад нутагших эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү төвлөрч байгаа аж.

Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагын чадавхийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарал хандуулан ажиллаж буй юм.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудын энэхүү зохион байгуулалтын тогтолцоо нь болзошгүй эрсдэлээс улс орон, хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-16 103.57.95.169

Офшорчдиг бэлдэдэг хууль бусаар баижадаг МАН-АН 60 тэрбумин 100 сая оюу толгои 70 кг хар тамхи.КАПИТАЛ Банк Эрдэнтин 49 Баяарин 7 Хаус эд нар хилэс хэрэг эд нар жинхэнэ Терористууд vхэр монголчуудаа сонголтоо саин хи
.

Avatar

Зочин 2020-05-16 103.57.95.169

Монголыг хэнч тоож терроризм хииэхгvи терористууд идэж ууж ханахгvи 70 кг хар тамхи Капитал банк оюу толгои эрдэнтийн 49 энэ хулгаич нар жинхэнэ терористууд монглыг хар жагсалтанд оруулсан

Avatar

Er kun 2020-05-16 69.131.137.203

Manaid baacnyh ni terrorizm baidgiin.Hervee Bayan Olgiin 1 durak tegdiin bol bugdiig ni Kazah uls ruu kooj gargah heregtei.Cever shashnii asuudal.

Avatar

Зочин 2020-05-16 73.92.12.67

2013 оны 4- р сарын 15- нд Бостон хотын олон улсын марафон дээр бөмбөг дэлбэлж олон гэмгүй хүний амь хөнөөсөн ах дүү хоёр аль улсын угшилтай этгээдүүд байсан гэдгийг түүх мартаагүй шүү

Avatar

Зочин 2020-05-16 37.120.154.6

Iraqluu hen dairlaa. Zugeer baisan ulsiig hen tam bolgoloo. Tuuh martaagui shuu

Avatar

Зочин 2020-05-16 73.92.12.67

Сайхан тэнэг оркууд байх юм,сарны тухай ярьж байхад нар яриад байх юм,тэгээд тэр нар руугаа жихадын бүсээ зүүж шөнөөр нисэж очоод дэлбэлээч,ирак мудакаа

Avatar

Иргэн 2020-05-16 202.9.47.12

Тэгээд аль угшилтай иргэн байсан юм. Монгол юмуу. Яагаад түүх мартаагүй шүү гэж сүртэй бичээд байгаа юм. Монголчуудыг занаж байгаа юм шиг

Avatar

Зочин 2020-05-16 73.92.12.67

Жаргал нэрээр бичигч орос монголоос зайлаарай. Ямар зорилготой монголд терроризмыг бий болгох гээд байгаа санаа чинь бүрхэг,ямарч тодорхой юм алга. Харин ҮХ- ийн эрхийнхээ дагуу монгол улсын иргэд шашин шүтэх эрхээ эдэлж байгаа,тэр ч үүднээс хэд хэдэн шашны урсгал монголд бий. Гэхдээ ОХУ шиг лалын шашны радикал урсгал монголд бий эсэх нь юу л бол,терроризм монголд орж ирэх хоёр л зам бий,хойноос,урдаас !!!???? ….Бусдыг нь бид мэдий …..

Avatar

Someone 2020-05-16 202.9.40.111

Дэлхий дахины хувьд терроризм, экстримизм-н асуудал нэн чухал асуудал болж байгаа. НҮБ-с бүх гишүүн орнуудад терроризмыг санхүүжүүлэх, уриалах, з****г дэлгэрүүлэх, хүний эрхийг зөрчих гэх мэт бүхий саб-компонент дээр эрчимтэй хамтран ажиллахыг уриалж байгаа. Манай улс энэ үед асуудлыг ийм системтэй хөндөж байгахд талархалтай байна. Амжилт хүсье.

Avatar

Someone 2020-05-16 202.9.40.111

Дэлхий дахины хувьд терроризм, экстримизм-н асуудал нэн чухал асуудал болж байгаа. НҮБ-с бүх гишүүн орнуудад терроризмыг санхүүжүүлэх, уриалах, з****г дэлгэрүүлэх, хүний эрхийг зөрчих гэх мэт бүхий саб-компонент дээр эрчимтэй хамтран ажиллахыг уриалж байгаа. Манай улс энэ үед асуудлыг ийм системтэй хөндөж байгахд талархалтай байна. Амжилт хүсье. Олон нийтэд ойлголт, мэдээлэд өгсөн чухал ач холбогдолтой хурал байна.

Avatar

Зочин 2020-05-16 139.5.216.33

Баян өлгийд терроризмын эсрэг цэргийн анги байрлуул

Avatar

123456 2020-05-16 49.0.212.150

Том тэнэгтдэг үхэр оорк вэ чи

Avatar

Зочин 2020-05-16 139.5.216.33

Баян өлгийд терроризмын эсрэг цэргийн анги байрлуулая

Avatar

Зочин 2020-05-16 192.82.69.200

Монголд АН засаг бариад ганц хоер жил болоход л террористуудын орогнох хамгийн сайхан газар болж хувирана!! Хоер хершийг нь vзэн ядуулаад л, 3-р херш хамгийн гое гээд л, террористуудыг хvний эрхийн телее , ардчилалын телее, дарангуйлалын эсрэг гал цогтой тэмцэгч гээд байхад болчихно

Avatar

Аймшиг 2020-05-16 195.154.114.167

Хятадад хүний эрхтэний наймаа маш орлоготой яваа. 150000 р уйгур эрхтэн авч болно гэсэн шүү. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл чамд эрхтэн шилжүүлэн суулгах болвол эрхтэнгүүд бэлээн гэсэн үг. Хэзээд бэлэн.

Avatar

haabar 2020-05-16 59.153.87.57

Мэдээллийн терроризмын халдлагад байнга өртсөөр л байгаа шүүдээ.

Avatar

Y a n h a n 2020-05-16 66.181.161.81

Hudlaa sh aaj baahan mungu gudrah n dee

Avatar

Зочин 2020-05-16 195.154.114.167

Тийм л байх

Avatar

зочин 2020-05-16 66.181.161.115

Харин тиймээ. Хулгайч, луйварчин бол террористоос ялгаагүй.

Avatar

123456 2020-05-16 49.0.212.150

Наадах чинь харин бодох л үг

Avatar

Иргэн 2020-05-16 66.181.183.86

УИХ-н гишүүн асан Жекей ч билүү тэр нөхөр л терроризмбтэй холбоотой бсан гэгддэг юм билээ. Өөрөөр Монгол улс ьерроризмоос хол доо

Avatar

Жаргал сэтгүүлчид 2020-05-16 192.82.66.101

Жаргал сэтгүүлч мөрөөдөөд ч дэмий, Бид Казакуудтайгаа муудалцахгүй, горьд

Avatar

zochin 2020-05-16 192.82.72.203

Huuli hyanaltiin baiguullaguud uursduu huuli bus yam hiij avilga heel hahuuli,deerem hun aminii heregt oroltsodgoo nen darui zogsooh estoi ugui bol bid olon ulsiin horig tseert orsoor bh bolno

Avatar

Зочин 2020-05-16 202.55.188.86

Сүүлийн хоёр жил дараалан 300 орчим Сириүүд Монголд ирж шонхор барьж Сиридэхь лалын мэдрэл муут террористуудын хаа мөнгийг босголцож байгаа. Манайд байгаа хэсэг Казак лаларуудын хийж байгаа ажил. Ер нь лал, христ, бөө мөө, шар хар шашнуудтай толгойгоо угаалгасан пиздакуудыг сайн шалгах хэрэгтэы.

Avatar

Зочин 2020-05-16 202.21.107.108

Терроризмтой тэмцэж байна гээд цэрэг оруулж ирж Орос Хятад хоёроос хамгаалах гээд Монголыг тамын орон болгох гээд байгаа юм уу. Сэдэв таалагдахгүй байна.

Avatar

МОНГОЛ ХҮН 2020-05-16 202.126.89.136

МАНАЙ ТЕРРОРИСТУУД БОЛ ДЭЭД АЛБАН ТУШААЛД ШУНАН ОЧСОН АВИЛГАЧИД.
ТЭД ТУРШ АЙДАС ХҮЙДЭСТ АВТУУЛЖ АМАР ТАЙВАН БАЙЛГАХГҮЙ ЮМ. ИХ МӨНГӨ ЮУ Ч СЭДЭЖ БОЛНО!!!!!
БУСДЫГ НЬ ТУСГАЙ АЛБАД МЭДТҮГЭЙ

Avatar

Зочин 2020-05-16 202.9.40.108

Чингис хааныг минь а******н гэж хэлж байгаа хүмүүс бол казахууд , хятадууд өөр хүмүүс тэгэж үздэггүй. Манай улсад казахуудтай холбоотой мусалман шашинтай Казахстан, Турк мэтийн орны иргэдээс тероризм үйлдэх магадлал маш өндөр. үүнийг дандаа анхаарч болгоомжилж байх хэрэгтэй. Одоогийн Казахстан улс бол манай оронтой түүх үзэл сурталаараа дандаа сөргөлдөж ирсэн.

Avatar

Зочин 2020-05-16 66.181.161.70

солиороод байгаарай

Avatar

Зочин 2020-05-16 45.92.32.8

Монголыг хятад эзлэх амархан. Зөвхөн байхгүй аюулыг байгаа мэтээр бичээд байхад л болно. Тэгэж хооронд нь алалцуулж яс хаячаад Бид терроруудтай чинь тэмцэхэд туслая гээд цэргээ оруулахад л дуусаа шүү дээ. Ийм юманд итгэх тэнэгүүд олон учраас

Avatar

Зочин 2020-05-16 202.126.89.110

Сонгууль ойртоод Элбэгийн тролл сайт солиорч.

Avatar

Монгол 2020-05-16 103.26.194.217

Чингис хааныгаа "Цуст а******н" гэж байгаа тэнэг монгол хүн мөн үү? Түүх мэдэхгүй байж солиорохоо боль! Харин ч дэлхийн түүхэнд дайн хийсэн хадаас хамгийн шударга, нь Чингис хаан шүү!!!

Avatar

Зочин 2020-05-16 103.26.194.217

Террор гарах газрын нэг нь яахын аргагүй Монгол шүү.!!! Хамгийн хэнэггүй, сонор сэрэмжгүй газрын нэг нь одоо Монгол байгаа шүү.!!!

Avatar

ҮХСН 2020-05-16 202.179.27.44

ЯГ ҮЭЭНДЭЭ ҮХСЭН АЦНЫ ЭРСДЭЛ БАЙДАГ. , ХҮМҮҮС НЬ ТӨР ЗАСГАА УНАГАЯ, ТЭР АЙМГИЙГ УЛС БОЛГОЁ Ч ГЭХ ШИГ ЦУУРЧ БАЙДАГ БОЛОХООР ТЭГЖ БАЙГАА БИЗ

Avatar

Зочин 2020-05-16 185.253.121.12

Монголд энэ талаар мэргэшсэн албан тушаалтнууд гэж ямар элэнцэгийнх нь байхавдээ.

Avatar

Ёссмммм 2020-05-16 202.126.89.154

Чингис гэх цуст алуурчныг тахин шүтдэг улсын хувьд монголчуудын довтолгоонд өртөж асар их хохирол амсч байсан лалын орнуудын зүгээс ирж болзошгүй аюулыг тооцоолох л хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө исламын улс бүлэгтэй дайтаж байх үеэр нэгэн лалын шашны номлогч монголчуудын хийсэн геноцидын талаар бараг цаг орчмын лекц уншихыг ютубээр харж бсн.

Avatar

Зочин 2020-05-16 185.253.121.12

Чамайг хэн ч тоохгүй

Avatar

zochin 2020-05-16 192.82.72.203

setgetsiin uvchtei urvagch novshiig hail olood ustga

Avatar

Зочин 2020-05-16 88.21.70.115

Бас шашны гаж урсгал гэжихчээ. Гаж бус, гаж гэдгийг нь хэн судлаад тогтоосон юм бэ

Avatar

Зочин 2020-05-16 88.21.70.115

ЗҮВ ЗҮГЭЭР МӨРӨӨРӨӨ байгаа улс орноо терроризмын аюултай гэж сүржигнэж бусниулах гээд байгаа нь Хятадын заавар даалгавраар хөдөлдөг болсны илрэл гэж сэжиглэж байна. Монгол улсад ямар үхний нь терроризм байхавдээ. Тэррорисм нь эх орныхоо эд хөрөнгө мөнгийг шамшигдуулан идэгч хулгайчид, хар тамхичид, гадны заавраар хөдөлдөг та нар л өөрсдөө тэррористууд шүү дээ. Хөрш Хятад гэхэд гэмгүй иргэдийг шоронд тамлан зовоож эд эрхтнийг нь авч хүний ёсноос гадуур үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ чинь тэррор

Avatar

Зочин 2020-05-16 66.181.161.70

худлаа хуцаад бай

Avatar

T 2020-05-16 98.169.80.183

Zailtsgaa tqrhinii turaaluudaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж