Нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2020.05.16-нд нийтлэгдсэн

Нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна

Нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна

Өнөөдөр нийслэлд үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Малчид, ард иргэдийн анхааралд: Энэ сарын 16, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын зүүн хойд, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 26-28 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан.

Бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 17-НООС 05 ДУГААР САРЫН 21-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Тавдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Энэ сарын 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж