“Өвлийн гоёл” үзэсгэлэн гарч байна | News.MN

“Өвлийн гоёл” үзэсгэлэн гарч байна

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

“Өвлийн гоёл” үзэсгэлэн гарч байна

Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй “Өвлийн гоёл 2015” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд гарч байгаа. Тус үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд хэрэглэгчдэд өвлийн хувцас, шинэ жилд зориулсан бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авах боломжийг олгожээ.

100 гаруй байгууллага оролцож байгаа уг үзэсгэлэн маргааш өндөрлөх юм байна. Үзэсгэлэнд өвлийн хувцас, шинэ жилийн баярын бэлтгэлд зориулсан бүхий л бараа бүтээгдэхүүн бүхий томоохон их дэлгүүр, ААН, иргэд оролцож байгаа аж. Тухайлбал, нэхий, ноос ноолууран, үслэг эдлэл гоо сайхны бараа бүтээгдэхүүн болон гоёлын даашинз, гоёл чимэглэл гацуур мод, баярын ширээний амттанууд зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. "Мишээл Экспо" төвөөс шинэ жилд зориулан хамгийн сүүлийн үеийн "Christmas sale"-ийг зарласан байна.

Эндээс шинэ жилийн болоод өвлийн хэрэгцээгээ хангаж амжаагүй иргэд бүгдийг нэг дороос худалдан авах боломжтой юм байна.

Г.ТУУЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Пүрэвхүү 2015-12-12 103.26.194.104

...Готовын Бат-Оюун нэрээ сольсон жинхэнэ нэр нь Батцэрэн. "Сэрүүлэг" дээд сургуулийн хуурамч дипломтой. Гоомаралын ээжийн ах дүү. Гоомарал, Бат-Оюун, Нандинбилэг Завханд нэг ангид байсан. Гоомарал "Үсэглэлийн Баярын" өмнө сургуулиас гарсан. Нандинбилэг Гоомаралтай нэг ширээнд сууж байсан, 2-р ангид сургуулиас гарсан. Бат-Оюун 1-р ангид 2 хоног суугаад сургуулиас гарсан. Сургууль эрт ордог, оройн хоолны дараа сургууль ороосой гэнээ. TOEIC-ийн шалгалтын 22 оноотой. Бат-Оюун балаар юм бичихээр гар нь салагалаад бичиж чаддаггүй. Дээд тал нь 3 мөр юм бичсэн. "Бал гулгаад байна" гэнээ. 10 Жилд юугаар бичиж байсан гэсэн чинь "Би ер нь юм бичиж байгаагүй" гэнээ. Чернель-ээр, үзгээр бичдэг байсан гэдгийг мэдэхгүй. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж