Covid-19 өвчин эндемик болж магадгүй. Эндемик гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Covid-19 өвчин эндемик болж магадгүй. Эндемик гэж юу вэ?

Covid-19 өвчин эндемик болж магадгүй. Эндемик гэж юу вэ?

Одоогийн байдлаар Covid-19 өвчнийг олон улсад дэгдсэн учир ДЭМБ-ын зүгээс пандемик буюу цар тахал хэмээн ангилсан байгаа билээ. Ийнхүү ангилснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн учир пандемик буюу цар тахал гэх үгний утгыг хүмүүс сайн мэддэг болсон. Гэтэл удалгүй Covid-19 өвчний ангилал дахин өөрчлөгдөж эндемик болж магадгүй гэнэ.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн хэлтсийн дарга Майкл Райн хэвлэлийн хурал дээр “Коронавирус өөр нэгэн эндемик өвчин болж, ХДХВ шиг дэлхийгээс хэзээ ч арилахгүйгээр үлдэж магадгүй. Би энэ хоёр вирусийг харьцуулах гээгүй ч бид бодит мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Одоогоор хэн ч энэ вирус устах эсэх, уствал хэзээ устахыг тааж хэлж мэдэхгүй” хэмээн ярьжээ.

Коронавирус БНХАУ-д анх тархаж байх үед ДЭМБ түүнийг гэнэт гарч ирж, олон хүнд халдварлаж буй аюулт өвчин эпидемик гэж дүгнэж байсан ч удалгүй олон оронд хүнээс хүнд түргэн хугацаанд ихээр халдварлаж байсан учир гуравдугаар сард албан ёсоор пандемик буюу цар тахал хэмээн зарласан билээ.

Харин эндемик гэдэг нь тодорхой нэг бүс нутагт амьдарч буй ард иргэдийн дунд алга бололгүй дахин гарч ирсээр байх өвчнийг нэрлэдэг хэмээн халдварт өвчин хяналт, сэргийллийн төвөөс тодорхойлжээ. Тиймээс коронавирус нэг бүс нутагтаа дахин гарч ирж байвал тухайн нутгийн эндемик өвчин хэмээн тодорхойлогдох аж. Жишээлбэл халуун хумхаа өвчин бол Африкын эндемик өвчин гэнэ. Эндемик өвчин нь тодорхой нэг бүс нутагт, эсвэл нэг үндэстэнд давтан гарч ирсээр байдаг бөгөөд ихэнх тохиолдолд харьцангуй аюул багатай байдаг хэмээжээ.

“Хэрвээ амжиж вакцин бүтээж, түүнийгээ бүх хүнд тарьж чадвал коронавирусийг эндемик болж дэлхийд үүрд үлдэхээс нь өмнө дарж авах боломж бий. Гэвч вакцин бүтээн долоон тэрбум хүнд тарих бол амаргүй бөгөөд урт хугацаа шаардах ажил” хэмээн доктор Риан хэлжээ.

Өдгөө олон оронд тус тусын вакциныг бүтээж, 20 гаруй вакциныг хүн дээр туршиж эхэлсэн ч эхний вакциныг албан ёсоор тарьж эхэлтэл дор хаяж 18 сарын хугацаа шаардлагатай билээ.

Эх сурвалж: REFINERY29.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж