Хунтайж Харри шинэ хотод нүүж очмогцоо найз нөхөдтэй ч болж амжилгүй хөл хорионд орсон тул ихэд ганцаардаж, цаашид яах учраа олохгүй байгаа гэжээ.
Харри, Меган хоёр Лос Анжелест ирээд сар гаруй болжээ. Хэдий тэр хоёр найз Тайлер Перригийн дээд зэрэглэлийн хотхонд хөл хоригдсон ч Харрид зарим зүйлс их хэцүү байгаа хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Өмнө нь эх сурвалжууд Харриг армийн амьдралаа болон найзуудаа ихэд санан уйтгарлаж байгаа тухай мэдээлж байв. Тэдгээр эх сурвалжууд “Харри Их Британийн армид маш олон найз нөхөдтэй байсан. Тэднийгээ санах нь гарцаагүй. Цаг үе сүүлийн үед их хачин болж байна. Тиймээс ялангуяа энэ үе Харрид маш хүндээр нөлөөлж, хуучин амьдралынхаа хэв маягийг үгүйлэхэд хүргэж байгаа нь ойлгомжтой. Тэр Меган шиг Лос Анжелест олон найзгүй. Бүр ажил ч байхгүй. Тиймээс тэр цаашид яах учраа олохгүй байх нь аргагүй шүү дээ. Гэхдээ үргэлж ийм байгаад байхгүй гэдгийг Харри өөрөө ч сайн мэдэж байгаа байх” хэмээн дахин ярьжээ.
Хунтайж Харри болон түүний эхнэр Меган нар нэгдүгээр сард хатан хааны гэр бүлээс гарахаа мэдэгдсэний дараа Харри тэнгисийн цэргийн командлагч ахмад генерал, агаарын хүндэт командлагч зэрэг олон удирдах албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болсон билээ. Тэрбээр цэргийн нийгэмлэгт дэмжлэг үзүүлж байхын тулд зөвхөн хошууч цолоо л авч үлдсэн аж.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Харри сүүлийн үед найзуудтайгаа ярьж армиа хэчнээн их санаж буй болон сүүлийн хэдэн сар амьдралд нь юу тохиолдсонд, амьдрал хэрхэн орвонгоороо эргэсэнд итгэж ч чадахгүй байгаагаа илэрхийлж, армид байхдаа хэчнээн аз жаргалтай байгаад, Мегантай учирснаа дурссан ажээ.
Гэхдээ Харри амьдрал нь ийнхүү өөрчлөгдсөнд эхнэрээ буруутгаагүй гэдгийг онцолж, “Тэр мэдээж энэ бүхэнд эхнэрээ буруутгахгүй. Тэр ердөө л армидаа байсан бол эхнэрээ илүү сайн хамгаалж чадах байсан хэмээн гуньж байгаа байх” хэмээн эх сурвалж ярьжээ.
Эх сурвалж: THEDAILYBEAST.COM
Холбоотой мэдээ