Банкны зээл эрсдэлтэй болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Банкны зээл эрсдэлтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Орон сууцны барьцааны тухай хуульд зааснаар орон сууцаа цаашид түрээслүүлэх борлуулахдаа банкнаасаа заавал зөвшөөрөл авна гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энийг тайлбарлахдаа орон сууцны зээлийн 8 хувийн хүүтэй холбоогүй гэж байгаа. Яагаад Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Цэцийн гаргасан шийдвэр болохоор үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох түүн дотроо орон сууцны зээл чинь орон сууцаа барьцаалаад зээл авна гэж байгаа. Энэ барьцааг чөлөөлөхтэй, цаашаа худалдахтай холбоотой зүйл яригдаж байгаа. Урд нь банкны зөвшөөрөл шаарддаг байсан, гэтэл одоо банкны зөвшөөрөл шаардлагагүй болчихвол энэ нь тухайн барьцаа түүнтэй холбогдсон ялангуяа түүнтэй холбогдсон шаардлага хангаж байгаа зээл авч байгаа хүнээс шаардлага хангаагүй зээлдэгч рүү шилжих ийм асуудал тулгарч байгаа учраас банкны зээл эрсдэлтэй болж байна.

-Тэгэхээр 8 хувийн зээл зогсчихлоо гэхээр өнөө маргаашгүй зээл авахаар хүлээж байгаа хүмүүс ямар байдалд орж байгаа вэ?

-Мэдээжийн хэрэг шийдвэр гарчихсан. Яг олгогдохоор хүлээгдэж байгаа зээл авагч байх юм нөхцөл байдал хүндэрч байгаа. Гэхдээ энэ тухайн банкны дотоод журмаас шалтгаалан шийдвэрлэгдэх байх. Харин шинээр зээл авах гэж байгаа бол банкууд энэ төрлийн зээлээ олгохыг зогсоохоо мэдэгдээд байгаа учраас энд тодорхой эрсдэл учирч хохирч байгаа асуудал байгаа.

-Иргэд хохирч 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй байх. Тэгэхээр мэдээж 8-аас илүү хувийн хүүтэй зээл гарах байх. Ер нь бага хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх энэ гацаанаас гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Мэдээж хэрэг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан учраас цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас өөрсдийнхөө зээлийн нөхцөл байдал, судлах шаардлагыг эргэж харах, шинэ нөхцөл байдалд зориулан өөрсдийнхөө дотоод журмыг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Шаардлагыг биелүүлнэ гэдэг тодорхой эрх зүйн орчин, суурь орчин нь муудсан учраас энэ шаардлагад нийцүүлж дотоод журмаа өөрчилнө гэдэг бол түр аргацаасан хэлбэр гэж үзэж байгаа. Банкны салбарын хувьд урд нь үйлчилж байсан эрх зүйн орчиноо эргэж сэргээх зорилт л тавьж байгаа.

-Ер нь Цэцийн шийдвэр бүх төрлийн барьцаалагчдад хамаатай. Жишээ нь банк бус санхүүгийн байгуулга, зээлийн хоршоо тэр тусмаа ломбардтай холбоотой. Гэтэл яагаад банкууд энэ шийвдэрийг 8 хувийн зээлтэй илүү их холбож тайлбарлаад байгаа юм бол?

-Яагаад гэвэл 8 хувийн зээлд хамрагдагсад олон, орон сууцанд орох мөрөөдөл 8 хувийн зээлээр дамжиж нийлэн шийдэгдсэн. 3,3 их наяд төгрөгийн 76 мянга орчим хэрэглэгчид энэ зээлд хамрагдаад үр шимийг нь хүртээд явж байгаа байхгүй юу. Урд нь бол ийм орон сууцны зээлийн систем байгаагүй. Дээр нь ипотекийн зээлийн чанар бусад зээлийг бодвол илүү.

-Аль ч банкны бүх зээлээс хамгийн чанартай зээл бол ипотекийн зээл болох нь судалгаагаар харагддаг л даа. Гэтэл ипотекийн зээлийг яагаад ингэж эрсдэлтэй болгож тайлбарлаад байгааг дүгнээд хэлээч?

-Яагаад ингэж байгаа вэ гэвэл орон сууц барьцаалсан зээлдэгч маань Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн нөлөөгөөр бусдад барьцаа хөрөнгөө шилжүүлэх, худалдах, түрээслэх боломж байгаа. Банкны зээлийн шаардлага хангасан зээлдэгчээс зээлийн шаардлага хангаагүй зээлдэгчид шилжих боломж нөцхөл бий болж байгаа учраас банкууд илүү болгоомжилж байгаа юм. Түүнээс илүү шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрнө.

-Ерөнхийлөгч Цэцийн гаргасан шийдвэр дээр хориг тавих боломжтой бий?

-Тэрийг бол би сайн хэлж мэдэхгүй байна.

Ж.ГАНАА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэн 2015-12-12 103.26.195.113

Энэ асуудал бүр холион бантан болж байна. Энэ холион бантангийн улмаас ганц хохирч байгаа нь орох оронтой болох гэсэн жирийн иргэд. Асуудлын цаад уг турхирагч нь улс төрийн намууд тэдний ирэх сонгуулийн төлөөх тэмцэл. 8%-ийн зээлийн бодлого АН-н үед АН-н саначлагаар бий болсон зүйл. 8%-и зээлийн бодлогод дутуу дулимаг бас байгаа оноогүй зүйл ч их бий. Гэхдээ 8%-н зээл боломж муутай олон өрхөд байтай болох боломж олгосон. Энэ нь ирэх сонгуульд АН-д давуу тал авчирна гэж харсан МАН-ынхан далдуур хорлох бодлого явуулж байгаа бус уу? Банкууд ҮХЦ-ээс болж 8% зээлийг зогсоох шийдвэр гаргахад АН, Шударга ёс эвсэл 2 л сандарч яаралтай арга хэмжээ аьахаа мэдэгдэж байхад МАН чимээгүй байгаа нь үүнийг нотолж байна. Мөн Монголын санхүүгийн зах зээлд аль хэдийн монополь болчихсон банкны салбар тэр дундаа банкийг эзэмшиж буй хэдхэн олигархиуд Монголд бодит байдал дээр хэн нь эрх мэдэлтэй гэдгээ харуулах гэж улайрч байна.

ARD 2015-12-12 68.100.42.83

Эдийн засагч, судлаач хүний хувьд асуудалд обьектив талаас нь хандаж, эрүүл саруул дүгнэлт хийвэл доорх зүйлийг хэлж болохоор байна. Нэгдүгээрт ипотекийн 8%-н зээл гэж өөрөө юу вэ? Гол зорилго болон гаргах болсон шалтгаан нь юу байсан вэ? Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Нам Элбэгдоржийг 2013 онд ямар ч үнээр хамаагүй улайран гаргаж ирэхийн тулд ипотекийн 8%-н зээл гэгчийг бодож олж, яг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос 20-оод хоногийн өмнө түүхий шийдвэр батлан гаргасан юм. Уул нь бол ипотекийн 8%-н зээлийн гол зорилго нь бага дунд орлоготой өрхийг дэмжих замаар УБ хотын утааг бууруулах гэсэн 2 гол зорилготой байсан. Гэвч энэхүү зорилгоо огтхон ч хангаж чадаагүйгээр үл барам орон сууцны үнийг хөөсрүүлснээс одоо барилгын салбар мөн банкны салбар элгээрээ мөлхөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл ямар ч тооцоо судалгаагүй, шударга бус шийдвэр өөрөө эдийн засгийг боомилсон болно. Ипотекийн 8%-н зээлийн хамгийн гол ололт гэвэл санал луйварддаг машинаар элбэгдорж дахин сонгогдож, барилгын компани, банкныхан болоод үл хөдлөх хөрөнгийн компани, ченжүүд 2.5 триллион төгрөг буюу ойролцоогоор 1.25 МИЛЛИАРД доллараар гараа угаасан болно. Түүгээр үл барам ипотекийн зээлийн бас нэг давхар гол зорилго нь иргэдийг намын (МАНАН, МАХН-н) болоод банкны дарамтанд бүх насаар нь байлгах гэсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Хүний Эрхийн тухай зүйл заалтыг ноцтой зөрчсөн зорилгыг агуулж байсан болно. Энэ нь ч өөрөө бодит үнэн гэдэг нь өдөр ирэх тутам тодорхой болсоор байна. Асуудлыг зөвхөн нэг талаас нь харж бичиж байна гэж хүмүүс намайг шүүмжилж магад. Ипотекийн зээл өөрөө ард түмэнд хэрэгтэй юу ? Мэдээж хэрэгтэй, ганц ипотек гэлтгүй бусад төрлийн санхүүгийн зээлийн үйлчилгээ ард түмэнд агаар ус шиг хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь эдгээр санхүүгийн үйлчилгээ нь иргэдэд жигд, тэгш хүртээмжтэй, шударга, эрсдэл бага байх ёстой. Ипотекийн 8%-н зээл нь эдгээр шаардлага нөхцлийн алиныг нь хангаж чадаагүй болно. Нийгмийн тодорхой нэг хэсэг шинэ болоод хуучин байранд орсныг үйгүйсгэхгүй, гэхдээ эд бүгд хөөсөрсөн үнэтэй байрыг бүх насаараа банкны болоод намын дарамтанд орж авсан гэдгийг хүмүүс одоо л ойлгож байна. Найман хувийн зээл гарснаар орон сууцны үнэ 50-200 хувиар шууд өссөн. 2013 оны 4 сард дунджаар шинэ байр мкв нь 1,5 сая хуучин байр 1 сая байсан бол тус бүрийн үнэ 2-оос 2,5 сая хүртэл хөөсөрсөн. Яг үнэндээ бол 8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь “Буянт-Ухаа-1” хороолол дээр байлаа бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. Ер нь бол нийт 8%-н ипотекийн зээлийн 20 хувь орчим нь жинхэнэ зорилтот бүлэгтээ очсон, бусад нь бол дан 2 дахь 3 дахь байраа авч байгаа, ах дүүгийнхээ байрыг бие биендээ зарсан болж жүжиглэсэн тоглоом байсан юм шүү, тиймдээ ч яг одоохондоо 8%-н ипотекийн зээлд эзлэх чанаргүй зээл 1 орчим хувьтай байна. Хамгийн зөв шийдэл бол анх 8%-н зээл гарахад л яг энэ “Буянт-Ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. Иргэд худалдан авсан байраа бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. Тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж аймаар хөөсрөхгүй байсан. Яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. Хотын төвийн шинэ байр м2 нь 1 сая 200-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. Хотын төвийн шинэ байр мкв нь 1 саяд захиалга авъяа гэхэл захиалга өгөх хүн алга. 8%-н зээл хүссэн хүсээгүй бүрэн гацаанд орох болно. Яагаад зогсоохгүй хүчээр бариаад, хамаг мөнгөө хаяаад байсан вэ гэвэл төр засгийн эрх барьж байгаа нөхдүүдийн барилгын компанийг дэмжихийн тулд л хамаг мөнгийг ийш нь цутгаж байсан болно. Цаашид байдал хаашаа эргэх вэ гэвэл, улс төр болоод эдийн засагт үүссэн хүндрэл ойрын 5-10 жилд арилахгүй гэж үзэж байна. Иймд ипотекийн 8%-н зээл гацаанаасаа хэсэгтээ гарахгүй ирэх оны сонгууль хүртэл үргэлжлэх болно. Эдийн засагт бүрэн хүндрэл үүсчихээд байгаа энэ үед байрны үнэ бодит эрүүл түвшиндээ буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Төр засаг 8 хувийн зээлийг дараа дахин үргэлжлүүлэн олгосон ч орон сууцны үнийн хөөс эдийн засгийн санхүүгийн хүндрэл, зах зээлийн эрэлт нийлүүлттэй уялдан хүссэн хүсээгүй 2016 оны 2-р хагас гэхэд аяндаа үнийн хөөс хагарч буюу хотын төвийн шинэ байр мкв нь 700.000-аас 950.000 төгрөгт хүрэх болно... Иймдээ ч өнөөдөр олон зун мянган Монголчууд орон сууцны үнийн хөөс хагарахыг хүлээж байна.... Төр засгийн шийдвэр нь бодит амьдралтайгаа нийцсэн, шударга, зах зээлд ирээдүйд үүсч болох эрсдлийг бүрэн тооцсон ухаалаг байх болтугай. Хэн нэгэн олигархи, компани, ченж ард түмний зовлонгоор жаргал хийдэг бус, төр засгийн шийдвэр нь ард түмний язгуур эрх ашгийг хангасан эрүүл саруул шийдвэр гардаг байх болтугай !!!

Зочин 2015-12-12 73.133.19.139

Zuv, demjij Bn!!!

Зочин 2015-12-12 103.57.94.57

Банкинд байраа барьцаалсан тохиолдолд Банк тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хурааж авдаг биз дээ. Орон сууцны ордер гэрчилгээ эх хувиараа байхгүй тохиолдолд тухайн байрыг хэн нэгэнд шилжүүлэх ямар ч боломжгүй. Энэ Үнэнбат болон банкны нохдууд асуудлаа мэдэж байж үнэмшилтэй зүйл ярьмаар юм. Эсхүл, 8%-ийн зээлтэй холбож ярих сонирхол байгаад байна. Ямартай ч энэ асуудлыг бодитойгоор нэг бодоод үзээрэй Та бүхэн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин 2015-12-12 103.57.94.57

Банкинд байраа барьцаалсан тохиолдолд Банк тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хурааж авдаг биз дээ. Орон сууцны ордер гэрчилгээ эх хувиараа байхгүй тохиолдолд тухайн байрыг хэн нэгэнд шилжүүлэх ямар ч боломжгүй. Энэ Үнэнбат болон банкны нохдууд асуудлаа мэдэж байж үнэмшилтэй зүйл ярьмаар юм. Эсхүл, 8%-ийн зээлтэй холбож ярих сонирхол байгаад байна. Ямартай ч энэ асуудлыг бодитойгоор нэг бодоод үзээрэй Та бүхэн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин 2015-12-12 103.57.94.57

Банкинд байраа барьцаалсан тохиолдолд Банк тухайн байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь хурааж авдаг биз дээ. Орон сууцны ордер гэрчилгээ эх хувиараа байхгүй тохиолдолд тухайн байрыг хэн нэгэнд шилжүүлэх ямар ч боломжгүй. Энэ Үнэнбат болон банкны нохдууд асуудлаа мэдэж байж үнэмшилтэй зүйл ярьмаар юм. Эсхүл, 8%-ийн зээлтэй холбож ярих сонирхол байгаад байна. Ямартай ч энэ асуудлыг бодитойгоор нэг бодоод үзээрэй Та бүхэн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин 2015-12-12 71.183.253.173

Bairaa uur hynd zarah tohioldold nuguu avch baigaa tal bankind munguu tuluud esvel tednees zeel avch ehnii zeeldegchiig ipotekiin zeelnees chuluulsunii daraa shiljih estoi l doo Zez yamar huuli dyrem gargaad baigaan

Зочин 2015-12-12 172.101.82.153

bankuud DAMPUURAASAI, KKKK orond hujaa ch boltugai baga huu ugch chadah gadgaad baank oruulj irehgui yu,

Зочин 2015-12-12 172.101.82.153

booj uhehnee bankniihan, hohi chin. ipotej chanartai geheesee ilii HAMGIIN ASHIGTAI ni geech. undsen zeeleesee hed dahin undur huug irgedees shulj bgaazdee. ipotej zogsoj, ashig ni haagdah geed booj uhlee uhlee ene jamaanuud.

Зочин 2015-12-12 122.201.24.199

Хуцдаг муу нохойн чацга вэ? Тэгээд бананы эрсдэл 0%, зээл авсан бидний эрсдэл 100% байх нь л дээ. Иймэрхуу урвагчдыг Ард тумний шуухээр оруулж, шийтгэвэл таарна.

Зочин 2015-12-12 122.201.24.199

Банкны

yamar hogiin yum be 2015-12-12 103.26.195.175

ene Unenbat mongol banknii Zoljargal 8 huviin zeelee olgoochee

хүсэлт 8 хувийн зээлээ олгооч ээ 2015-12-12 103.26.195.175

Одоо тэхээр Буянт-Ухаа-2-оос байр авахаар 10 хувиа байршуулсан хүнд банк 8 хувийн зээл өгөхгүй болж байгаа юм уу, тэр олон хүмүүс тэгээд яаж байраа авах юм бэ, банк одоо болимоор юмаа, ямар ханаж цаддаггүй юм бэ, ард түмэн мөнгөө банкинд ямарч барьцаагүй хадгалццлдаг биз дэ, тэхэд банк өөрсдөө энэ шуумийг АН-тай нийлээд худлаа шуум тараагаад байгаа юм уу хаашаа юмб тэр АН-ийн Эрхэмбаяр гэж нөхөр ТВ-ээр юуу яриад байгаа юм бэ, 8 хувийн зээлээ хугацаа алдалгүй олгож эхлээч ээ, энэ барилгын компаниуд ч гэсэн барилга нь зарагдахгүй хүнд байна шүү дэ

Зочин 2015-12-12 103.57.92.251

барцаатай зээл өгөх нь ч зөв л дөө USA -д барцаагүй зээл өгсөөр байгаад иргэд нь өрөнд баригдаад ямарч ирээдүйгүй болчихсон байдаг гэсэн

Ард түмэн 2015-12-12 103.26.195.175

Бүх арилжааны банкууд 8 хувийн зээлээ олгох хэрэгтэй шүү дээ. Ард түмэн өөрт байгаа болон худалдаж авах байраа барьцаанд тавьж байж орон сууц худалдаж авч болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Төр засаг минь, намууд минь, банкууд минь, монгол банкны ерөнхийлөгч минь, банкны холбоод минь, улс төрчид минь ард түмнээ бодооч ээ. Энэ талаар ард түмнээ бодсон зөв шийдвэрийг гаргасан НАМЫГ ард түмэн 2016 онд сонгоно, ард түмэнд битгий хүлээлт үүсгээд байгаачээ. Ядаж тус болдоггүй юмаа гэхэд битгий бул чулуу болоод байгаач ээ

цэц 2015-12-12 122.201.21.69

Цэц цагаа олж шийдвэр гаргасанд баярлаж бна. Тэгээгүй бол олон зээлдэгч удахгүй ядуучуудын эгнээнд нэгдэх байлаа

иргэн 2015-12-12 122.201.21.69

Банк эрсдэггүй, зээлдэгч эрсдэлтэй байсийм. Бид ч банканд итгээд барьцаагүйгээр мөнгөө хадгалуулдагтай адил одоо банк барьцаагүйгээр зээл өгдөг болох хэрэгтэй. Банк арай л байгаа шүү

ба 2015-12-12 103.26.195.54

Энэ Үнэнбат ***** Голомтын Баясаа сэлэнгиин ***** Монгол банкны Золоо ***** ХХБанкны Билгээ налайхын ***** Шуудан банкны Зоригт гишүүн ***** Саяны цэциин дүгнэлт гаргасан Очирбат гуай ***** Бүгд хятадын эрлииз Хаана Хэнии Нутагт Хэнии Мөнгөөр Хэн Яаж амьдраад байнаа Би Хаана Төрөвөө

Зочин 2015-12-12 202.9.40.138

Chi hyatadad baigaan bish u.

Зочин 2015-12-12 202.126.91.96

Банк бол ард түмний шулагч. Тэд санхүүгийн дарангуйлал хийсээр байгаад даварч байна. Төрийн шийдвэрийг хэрэгжүүл. Эсхүүл дампуур.

Батэрдэнэ 2015-12-12 202.9.41.119

Шулахаа болиод зээлээ зогсоочихсон. Гинжнээс өөр алдах зүйлгүй пролетари хэвээрээ үлдээд жаргаад байж дээ.

хр 2015-12-12 103.26.195.54

Энэ Монголын Төв Банк хэнии гарт байнаа Бас л Жэнкониин хүн гэгдэх Золжаргал Энэ монголын хөгжилд үргэлж дэгээ тавьдаг нэг бөхтэй боллоо одоо яанаа Золжаргал хятад цусны хүн ч гэсэн монголын хууль журмаар удирдаачээ Яасан хэцүү юм бэ Наад долларын ханш чинь сүйд боллоошдээ За за хэлэх ч үг алга энэ улс ингээд хэдэн хятадын эрлииз банкны захирлуудын халаасанд орлоодоо

Батболд 2015-12-12 103.229.120.55

Манай хэдэн банк үнэндээ даварч байна дөө. Эд чинь арилжааны банкууд биздээ тэгүүл яагаад Монгол улсын хуулийн дагуу бизнесээ хийхгүй зах зээлийг хуваан эзэмшиж төрөөс гарсан шийдвэрийн талаар хурал зарлаж уулзалдаал зээлээ зогсоож байгаа юм. Шударга өрсөлдөөний хууль болоод бусад хуулийг шууд зөрчиж байна дээр нь нөгөө харилцагч, хадгаламж эзэмшигч нар хохирч байна шүү дээ. Иргэдээ шулах мөлжихдээ хүний юм шиг аашлана гадны банкны сураг гаруул үндэсний ард түмний банк гээд сүйд болно. Тэд үнэндээ юу хийсэн юм бэ өөрсдийн баталсан дотоод журмууд нь яаг адилхан, нэгэн ч хэрэглэгчид хүнлэг байдал үзүүлдэггүй нөгөө мөнгө танин шүтэх үзлийг дэлгэрүүлэгч нар чинь банк л байна. Урьд нийгэмд шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи гэж ирээд тэмцэж байсан одоо банк "өөр юугч биш зөвхөн мөнгийг шүт" хэмээн номлож байгаа лам шиг харагдаж байна.

Батэрдэнэ 2015-12-12 202.9.41.119

Барьцаагүй мөнгө зээлдэг чам шиг мангар банк байхгүй

Зочин 2015-12-12 103.57.92.251

зээл авахаа болиочээ хүмүүсээ банкийг баяжуулж байна ш дээ банк зүгээр л мөнгө хүүлж байна

Зочин 2015-12-12 103.57.92.251

USA -д иргэд нь бүгд насаараа банканд зээлтэй үхсэн хойноо үр хүүхэд нь төлөөд ч барахгүй болсийн байна лээ

Зочин 2015-12-12 59.153.113.161

байрыг чинь зөөгөөд аваад явчихсан биш, дотор нь хэн суулгахаа асуух нь буруу. барьцаалж мэдээж болохгүй ш дээ. төлбөрийг нь бүрэн хийгээгүй юм чинь. 2 талд 2 өөр юм яриад байх юм.

Банкууд бүгд дампуур 2015-12-12 202.9.41.17

Өөрсдөөсөө өөр бусдыг ашиг олох боломжгүй болгодог банкууд бүгд дампуурвал таарна. Дампуур дампуур

Зочин 2015-12-12 59.153.112.246

Алт дилерийн хэргийн буруутан Үнэнбат шоронд сууж байх ёстой атал ингээд томрох гэж.