Банкны зээл эрсдэлтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

Банкны зээл эрсдэлтэй болно

Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас дараахь тодруулгыг авлаа.

-Орон сууцны барьцааны тухай хуульд зааснаар орон сууцаа цаашид түрээслүүлэх борлуулахдаа банкнаасаа заавал зөвшөөрөл авна гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энийг тайлбарлахдаа орон сууцны зээлийн 8 хувийн хүүтэй холбоогүй гэж байгаа. Яагаад Цэцийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Цэцийн гаргасан шийдвэр болохоор үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох түүн дотроо орон сууцны зээл чинь орон сууцаа барьцаалаад зээл авна гэж байгаа. Энэ барьцааг чөлөөлөхтэй, цаашаа худалдахтай холбоотой зүйл яригдаж байгаа. Урд нь банкны зөвшөөрөл шаарддаг байсан, гэтэл одоо банкны зөвшөөрөл шаардлагагүй болчихвол энэ нь тухайн барьцаа түүнтэй холбогдсон ялангуяа түүнтэй холбогдсон шаардлага хангаж байгаа зээл авч байгаа хүнээс шаардлага хангаагүй зээлдэгч рүү шилжих ийм асуудал тулгарч байгаа учраас банкны зээл эрсдэлтэй болж байна.

-Тэгэхээр 8 хувийн зээл зогсчихлоо гэхээр өнөө маргаашгүй зээл авахаар хүлээж байгаа хүмүүс ямар байдалд орж байгаа вэ?

-Мэдээжийн хэрэг шийдвэр гарчихсан. Яг олгогдохоор хүлээгдэж байгаа зээл авагч байх юм нөхцөл байдал хүндэрч байгаа. Гэхдээ энэ тухайн банкны дотоод журмаас шалтгаалан шийдвэрлэгдэх байх. Харин шинээр зээл авах гэж байгаа бол банкууд энэ төрлийн зээлээ олгохыг зогсоохоо мэдэгдээд байгаа учраас энд тодорхой эрсдэл учирч хохирч байгаа асуудал байгаа.

-Иргэд хохирч 8 хувийн зээлд хамрагдаж чадахгүй байх. Тэгэхээр мэдээж 8-аас илүү хувийн хүүтэй зээл гарах байх. Ер нь бага хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэх энэ гацаанаас гарахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Мэдээж хэрэг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан учраас цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм учраас өөрсдийнхөө зээлийн нөхцөл байдал, судлах шаардлагыг эргэж харах, шинэ нөхцөл байдалд зориулан өөрсдийнхөө дотоод журмыг өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Шаардлагыг биелүүлнэ гэдэг тодорхой эрх зүйн орчин, суурь орчин нь муудсан учраас энэ шаардлагад нийцүүлж дотоод журмаа өөрчилнө гэдэг бол түр аргацаасан хэлбэр гэж үзэж байгаа. Банкны салбарын хувьд урд нь үйлчилж байсан эрх зүйн орчиноо эргэж сэргээх зорилт л тавьж байгаа.

-Ер нь Цэцийн шийдвэр бүх төрлийн барьцаалагчдад хамаатай. Жишээ нь банк бус санхүүгийн байгуулга, зээлийн хоршоо тэр тусмаа ломбардтай холбоотой. Гэтэл яагаад банкууд энэ шийвдэрийг 8 хувийн зээлтэй илүү их холбож тайлбарлаад байгаа юм бол?

-Яагаад гэвэл 8 хувийн зээлд хамрагдагсад олон, орон сууцанд орох мөрөөдөл 8 хувийн зээлээр дамжиж нийлэн шийдэгдсэн. 3,3 их наяд төгрөгийн 76 мянга орчим хэрэглэгчид энэ зээлд хамрагдаад үр шимийг нь хүртээд явж байгаа байхгүй юу. Урд нь бол ийм орон сууцны зээлийн систем байгаагүй. Дээр нь ипотекийн зээлийн чанар бусад зээлийг бодвол илүү.

-Аль ч банкны бүх зээлээс хамгийн чанартай зээл бол ипотекийн зээл болох нь судалгаагаар харагддаг л даа. Гэтэл ипотекийн зээлийг яагаад ингэж эрсдэлтэй болгож тайлбарлаад байгааг дүгнээд хэлээч?

-Яагаад ингэж байгаа вэ гэвэл орон сууц барьцаалсан зээлдэгч маань Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн нөлөөгөөр бусдад барьцаа хөрөнгөө шилжүүлэх, худалдах, түрээслэх боломж байгаа. Банкны зээлийн шаардлага хангасан зээлдэгчээс зээлийн шаардлага хангаагүй зээлдэгчид шилжих боломж нөцхөл бий болж байгаа учраас банкууд илүү болгоомжилж байгаа юм. Түүнээс илүү шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрнө.

-Ерөнхийлөгч Цэцийн гаргасан шийдвэр дээр хориг тавих боломжтой бий?

-Тэрийг бол би сайн хэлж мэдэхгүй байна.

Ж.ГАНАА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж