Ц.Нямдорж Хан-Уул дүүргээс “зугтана”

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Хан-Уул дүүргээс “зугтана”

Ц.Нямдорж Хан-Уул дүүргээс “зугтана”

Улс төрийн намуудын нэр дэвшигчид маргааш /2020.05.16/ албан ёсоор тодорно. Намууд энэ удаагийн сонгуульд хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдэг энэ өдрүүдэд намын дарга нарын толгойны өвчин болж буй. Ялангуяа парламентын гишүүдийг сонгогдсон тойрогт нь илгээх үү эсвэл тойргийг нь солих уу гэдэг намын даргын мэргэн нүүдэл болж байна.

Энэ удаагийн сонгуульд хэд хэдэн хүн итгэл хүлээсэн тойргоо сольж, өөр тойргийг тойглохоор зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Ялангуяа Хан-Уул дүүргийг төлөөлж буй хоёр ч сайд тойргоо солихоор болсон гэнэ. Тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “амлаж” аваад буй. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг амлаж, Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр гарын үсгээ цуглуулаад буй. Тэгвэл түүний амлан авсан Ц.Нямдорж сайд энэ удаад Хан-Уул дүүргийн тойргоо сольж Орхон аймгийг зорихоор болсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, 2016 онд Ц.Нямдорж сайдад итгэл үзүүлсэн Хан-Уул дүүргийн сонгогчдоо “хаяж” Орхончуудыг тойглохоор бэлтгэлээ хангаж байгаа сурагтай. Түүнээс гадна Хан-Уул дүүргээс сонгогдсон Зам тээврийн, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ч гэсэн тойргоо сольж, Говь-Алтай аймгийг зорих сурагтай.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж