21 настай эмэгтэй хөл муутай өвөөг галаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

21 настай эмэгтэй хөл муутай өвөөг галаас аварчээ

21 настай эмэгтэй хөл муутай өвөөг галаас аварчээ

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугч эмэгтэй хөрш айлынхаа тооноор гал гарч буйг хараад гүйн очиж, хөл муутай өвөөгийн амийг нь аварчээ. Түүнийг О.Болорцэцэг гэдэг. Тэрбээр 21 настай бөгөөд хувцасны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилладаг гэнэ.

Түүнтэй утсаар холбогдоход “Өчигдөр орой 23.00 цагийн орчимд гэрээсээ гарсан чинь зүүн талын ууланд айлын гэрийн тооноор гал гарч харагдсан. Тэгээд би гүйгээд очтол үүдэнд нь тэргэнцэртэй өвөө гарч чадахгүй байж байсан. Тэр өвөөг хаалгаар нь татаж гаргасны дараа гэр нь шатаад, нураад уначихсан.

Дараа нь би Онцгой байдал алба руу утасдаж, дуудлага өгсөн. Тэр өвөө гэртээ ганцаараа амьдардаг, хөл муутай юм билээ. Тухайн үед орны толгой хэсгээс гал гарч, үс нь шатсан байсан. Өвөө “Манайд лаа байгаагүй. Яагаад гал гарсныг сайн мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Надаас өөр хэн ч байсан гүйн очоод л амийг нь аврах байсан байх. Тэр үед би хараад, очиж таарсан” хэмээн ярилаа.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж