"Д витамины дутагдал covid-19-р нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг" | News.MN

"Д витамины дутагдал covid-19-р нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг"

COVID-19

"Д витамины дутагдал covid-19-р нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг"

"Д витамины дутагдал covid-19-р нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг"

АНУ, Их Британийн эрдэмтдийн судалгаагаар Д аминдэмийн дутагдал коронавирусийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь батлагджээ. Учир нь Д витамины дутагдалтай хүний дархлааны систем амархан гэмтдэг учир ийм эрсдэлд хүргэдэг бөгөөд иймд covid-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөжээ.

АНУ-ын Нортуэстерн их сургуулийн эрдэмтэд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн Хятад, Иран, Герман, Итали, АНУ зэрэг 10 орны халдвар авсан өвчтөнүүдэд судалгаа хийж тэдгээр улсуудын хүн амын Д витамины түвшинтэй харьцуулж үзсэн байна. Ингэхэд Д витамины хэрэглээ өндөртэй улс орнуудад коронавирустэй холбоотой нас баралт бага байгаа нь харагджээ.

Тухайлбал, Итали, Испани улс орнуудын нас баралтын түвшин судалгаанд хамрагдсан бусад орнуудтай харьцуулахад өндөр байсан бөгөөд хоёуланд нь Д аминдэмийн хэрэглээ дунджаас доогуур байсан бол Финлянд, Норвеги, Дани, Швед зэрэг хойд Европын орнуудад Д аминдэмийн хэрэглээний түвшин өндөр, нас баралт ч бага байжээ.

Эх сурвалж: Insider

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зоч 2020-05-15 202.9.40.77

За болио. Одоо бтзнес өндөр тунтай д шахах нь

Avatar

Зочин 2020-05-15 1.228.241.97

Энэ лалрын сайтаа хаавал таарна, дандаа худлаа бүтэхгүй юм оруулна

Avatar

Зочин 2020-05-15 1.228.241.97

Бас бизнес айн

Avatar

Y a n h a n 2020-05-15 66.181.161.81

D zarah geed bgaa muu sh aaj bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж