Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Терроризмтой тэмцэх зөвлөл улирал тутамд хуралдаж дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг гишүүдэд тайлагнадаг. Мөн цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай. Тодруулбал, тус зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга тэргүүлж, бүрэлдэхүүнд төрийн 19 байгууллагын удирдлагууд багтдаг.

Өнөөдөр тус зөвлөлийн 2020 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан боллоо.  Хуралдаанаар гурван асуудлаар танилцуулга хийж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, “Терроризмтой байгууллагын санхүүжилт”, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулга хийсэн байна.  Одоогоор манай улсад терроризмтой холбоотой зөрчил гараагүй хэдий ч зөвлөлийн үйл ажиллагаа нь ирээдүйд учирч болох эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллаж байгааг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж