Магнус Карлсен 1 сая долларын шатрын цуврал тэмцээн зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Магнус Карлсен 1 сая долларын шатрын цуврал тэмцээн зохион байгуулна

Магнус Карлсен 1 сая долларын шатрын цуврал тэмцээн зохион байгуулна

Дэлхийн аварга, шатрын их мастер Магнус Карлсен шатрын спортыг алдаршуулах дараагийн нүүдлээ хийжээ. Тэрбээр өнгөрсөн сард 250 мянган ам.долларын сантай онлайн шатрын тэмцээнээ зохион байгуулж, өөрөө түрүүлсэн билээ. Тэгвэл Норвеги их мастер маань одоо дөрвөн үе шаттай, 1 сая ам.долларын шагналын сантай, шатрын цуврал тэмцээнээ зохион байгуулахаа зарлалаа.

Энэхүү цуврал тэмцээн нь шатрын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай онлайн тэмцээн болж байна

Тэрбээр “Уриалгаар зохион байгуулсан тэмцээн маань хөгжилтэй, мөн оролцсон тамирчид, шууд дамжуулалтын багийнхан, үзэгчид их ам сайтай байсан тухай сонссон. Биеэрээ очиж оролцох тэмцээнүүд цуцлагдаж, хойшлогдож байгаа учир шатрын онлайн цуврал тэмцээн зохион байгуулах нь одоо хамгийн зөв зүйл юм шиг байна” хэмээжээ.

Магнус Карлсений өнгөрсөн сард зохион байгуулсан тэмцээн нь энэхүү цувралын нэг хэсэг бөгөөд дараагийн тэмцээн нь тавдугаар сарын 19-нд зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээнд одоогийн байдлаар Магнус Карлсен, Хикарү Накамүра, Дин Лирен, Алиреза Фироузжа нар оролцохоор нэрс нь тодорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж