Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар батлагдсан хотын стандартын 14 баримт бичгийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хот тохижилт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явцад газар дээр нь үзлэг, шалгалт зохион байгуулан гүйцэтгэгч байгууллагуудад зохих зөвлөмж өгч ажиллаж байна.
2020 оны 05 дугаар сарын 14-ний үзлэг, шалгалтыг төвийн 6 дүүргийн 24 хороонд ХСОАБХЗГ-ын 14 албан хаагчид 26 байршил дээр очиж ажиллан Хан-Уул дүүргийн барилга угсралт, Баянзүрх дүүргийн хүүхдийн тоглоомын талбай болон явган хүний зам талбайн тохижилтын ажлуудад тус тус алдаа зөрчил 6 газарт илрүүлэн шаардлага хангах талаар зөвлөгөө өгч 3 гүйцэтгэгчид мэдэгдэл хуудас хүргүүлсэн байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс